Орхоны 20-р тойрог УИХ-ын сонгуулийн хамгийн "ОНЦГОЙ" тойргоор тодроод байна

  Орхон аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Батлут,  бие даан нэр дэвшиж буй Н.Алтанхуяг, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч С.Ганбаатар нар ялалт байгуулж УИХ-ын танхимд Эрдэнэтийн иргэдийг төлөөлөхөөр тэдэнд Эрдэнэтчүүд итгэл хүлээлгэлээ. Эрдэнэт бол гурван мандаттай тойрог сонгогчдын саналын хамгийн олон буюу өндөр хувийг  Д.Батлут 22621, тэргүүлсэн бол удаах байранд Н.Алтанхуяг 19595, сонгогчын саналаар С.Ганбаатар 17034 саналаар 3 т  бичигдлээ. Эрдэнэт нийт  66938 сонгогчтой бөгөөд 26 нэр дэвшигч өрсөлдсөн юм.Орхоны тойрогт анхнаасаа нэр дэвшигчдын шуугиан олны анхаарлын төвд байсан  гэж хэлж болно. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ,С.Ганбаатар Норовын Алтанхуяг, О.Баасанхүү зэрэг олны танил улс төрчдын халз тулаан энд өрнөсөн санасныг бодвол харьцангуй ажин түжин байсаар сонгуулийн сурталчилгаа дууссан. Жаран чавганц уралдаад нэг нь түрүүлнэ гэдэгчилэн 26 нэр дэвшигчидтэй ширүүн тойрогт бие даагч нар ч энэ жил дээгүүр давхилаа.

Учир нь бие дааж нэр дэвшсэн Б.Сарандаваад 5000 орчим иргэд сонгогчид саналаа өгчээ.Энэ бол бие даагчдын хувьд чамлахааргүй амжилт юм.Орхончуудыг онцгой сонголт хийсэн тойрог байлаа хэмээн хэвлэлийхэн онцолж байна. Учир нь улсын хэмжээнд ганцхан бие даагч сонгогдсон нь Орхоноос Та бидний эвсэл ч тэр цор ганц суудлыг Орхончууд тэдэнд олголоо.Амь аварсан сүүлчийн найдваруудыг гаргаж ирдэг сонгогчидоор Эрдэнэтчүүдийг нэрлэдэг. 2016 онд МАХН-ын цор ганц суудлыг мөн л Эрдэнэтчүүд хийж өгсөнөөр О.Баасанхүү УИХ-ын суудалд намаа төлөөлсөн юм. Эрдэнэтийг төлөөлөх 3 гишүүний 2 нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. МАН-62 суудал авсан АН-11 суудал бие даагч 2 нам эвсэл нийлээд 14 сөрөг хүчин энэ удаагийн их хуралд хүчтэй дуу хоолой болж ажиллах хүндхэн үүрэг ноогдож буй.

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх 14 нэр дэвшигчээс Н.Алтанхуяг нь УИХ-д хамгийн олон удаа буюу дөрөв дэх удаагаа сонгогджээ

Тэрбээр 1996 онд УИХ-д сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, 1998 онд Хүнс хөдөө аж ахуйн сайд, 2004 онд эвслийн Засгийн газрын Сангийн сайдаар, 2008 онд С.Баярын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар тус, тус ажилласан. АН-ын даргаар мөн ажиллаж байв. Та бидний эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан С.Ганбаатар 2012 онд Дархан-Уул аймагт бие даан өрсөлдөж, УИХ-д сонгогдож байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний дараа МАХН-ын гишүүн болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн байдаг. Тэрээр тойрогоо мэдрэмжтэй сонгосон гишүүдийн нэгээр тодроод буй. Харин Орхон аймгийн төлөөлж буй цор ганц МАН-ын төлөөлөл бол засаг дарга Д.Батлут тэрээр Эрдэнэтчүүдээс хамгийн өндөр оноог буюу түүнд Эрдэнэтийхэн итгэл дүүрэн сонголтоо хийсэн.Одоо түүнд Эрдэнэтийг төлөөлөх том итгэл найдвар хүлээлгэсэн учир нь сонгогчдын айдас бие даагч эвсэлээс сонгогдсон төлөөлүүд дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажиллаж чадах уу? гэдэг дээр эргэлзлээ дагуулсан зүйлүүд цөөнгүй бий. Гагцхүү өндөр их хариуцлага нэхэх хүн бол Д.Батлут болж таарч байна. МАН-аас Орхоны багт Д.Батлутаас гадна  Б.Оюунгэрэл, Ц.Нямдорж багтаж байсан ч Орхончууд багаар  нь тэдэнд итгэл үзүүлсэнгүй. Гэсэн ч МЭХ-ын ерөнхийлөгч Б.Оюунгэрэл шинэ хүн шинэхэн улс төрч гэхэд чансаагаараа буюу сонгогчдын тоогоор 4т жагсаж С.Ганбаатартай 300 гаран сонгогчын тоогоор зөрж нийлж явсаар ялагдал хүлээлээ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж харин чансаагаараа 5т бичигдсэн бөгөөд тооны хэлбэлзэлээ хадгалсаар 8 дахь удаагийн их хурлын сонгуульд өвдөг шороодлоо.Түүнтэй өрсөлдсөн гол өрсөлдөгч нь Норовын Алтанхуяг байв.

Сонгуулийн Ерөнхий хорооноос шинээр сонгогдсон 76 хүнийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаад буй.Тэд удахгүй тангарагаа өргөнө.

  УИХ-д сонгогдсон 76 хүнийг мэргэжлээр нь ангилан харвал дийлэнх нь буюу 32.8 хувь нь эдийн засагч байна.Харин Эрдэнэтээс сонгогдсон гурван гишүүний мэргэжлийг сонирхвол Д.Батлут цахилгааны инженер, Н.Алтанхуяг, Биофизикч, физикийн багш,

С.Ганбаатар Санхүүч, инженер, мэргэжилтэй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
1
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.