Орхон аймаг: Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүй тэмдэглэхээр шийдвэрлэсэн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 5 сарын 22-ны өдөр хуралдаж Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэсэн билээ.

1921 оноос хойш Ардын хувьсгалын баяр наадам тасарч байсан түүх үгүй бөгөөд дайны жилүүдэд ч мөн зохион байгуулагдсаар иржээ.

  Үндэсний баяр наадмыг орон нутагт ч мөн тэмдэглэх тухай шийдвэрийг тус хуралдаанаас гаргасан байдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өгсөн чиглэлийн дагуу 7 дугаар сарын 11-12-ны өдөр аймгууд баяр наадмаа зохион байгуулна. Гэхдээ иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн баяр наадмаа цомхон зохион байгуулна.

     Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, түүнийг дагаж мөрдөх юм.

    Дээрх шийдвэрийн дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаар тогтоолоор Баяр наадмын хороо байгуулах тогтоол батлагдсан. Үүнийг  үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баяр наадмыг зохион байгуулах комисс томилогдож өнөөдөр хуралдаж зарим нэг шийдвэр гаргалаа.

 

Үүнд:

1. Баяр наадмын үйл ажиллагааг техик технологийн дэвшлийг ашиглан телевиз, олон нийтийн сүлжээгээр иргэдэд хүргэнэ.

2. Иргэд, олон нийтийг цуглуулахгүй байх

3. Цэцэг өргөх, шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй

4. Соёл урлагийн тоглолт, шоу цэнгээн зохиохгүй

5. Худалдаа үйлчилгээ ажиллуулахгүй

6. Цэнгэлдэх хүрээлэнд болон морь барианы газарт зөвхөн барилдах бөхчүүд, уяачид, унаач хүүхэд, зохион байгуулах комисс, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч зураглаачид, цагдаа дотоодын цэргийнхнээс өөр хүмүүсийг байлгахгүй

7. Эрлийз морьдын уралдааныг зохион байгуулахгүй бөгөөд зөвхөн 6 насны морь уралдуулах зэрэг шийдвэрийг гаргав.

 

Иймээс ард иргэд аймгийнхаа баяр наадмыг гэрээсээ телевизийн сувгуудаар болон цахим хуудсаар хүлээн авч үзнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Yu hutsaad bgaan be Хүк ирхэд наадам шиг олон хүн цуглуулчихаад наадам болохоор ингэж новширч худалаа попордогоо болио яс юман дээр энгийн 1 хамрын ханиадыг бүр сүржигнэяэх юм

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.