Орхон аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Батжаргал томилогдох уу?

Эрдэнэт хотын түүхэнд Засаг дарга нь их хуралд сонгогдсон анхны тохиолдол нь Д.Батлут дарга болж тэрээр  шинэ жишиг тогтоосон  засаг даргаар бичигдэж үлдэж байна.Түүний хувьд өнгөрсөн 4 жилд нүүр бардам ажил үүргээ гүйцэтгэсэн гэдгээ  иргэд сонгогчдоос авсан дүгнэлтээр нэг ёсондоо дүнгээ тавиуллаа.

Одоо түүнийг орлож үлдэх засаг даргын үүрэг гүйцэтгэгч удахгүй томилогдоно. Хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо улсын хэмжээнд дүнг нэгтгэн долоодугаар сарын 9-ний дотор Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлнэ.Харин нэр дэвшигчид 6-р сарын 29 ны өдөр үнэмлэхээ гардах юм.

Үүний дараа шинэ УИХ бүрдэж сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжих юм байна. Ингэснээр  аймгийн Засаг дарга Д.Батлут долоодугаар сарын 9-нөөс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Аймгуудад засаг даргыг батламжилдаг хүн бол ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч мөн батламжлагдах журамтай. Засаг дарга Д.Батлут өнгөрсөн дөрвөн  жилийн эрх барих хугацаандаа хоёр орлогчтой ажилласан. Чиг үүргийн онцлогоос хамаарч Засаг даргын орлогч С.Батжаргал засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох болов уу?гэсэн таамагтай. Ирэх аравдугаар сард болох орон нутгийн Сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ бүрдэж тэднээс дараагийн Засаг дарга тодрох юм. Дараагийн шинэ ИТХ бүрдэх хүртэл хугацаанд засаг даргын үүрэг гүйцэтгэгч засаг даргын бүрэн эрхийн хугацааны ажлыг үргэлжлүүлэн авч явах юм.Наадмын дараа намар гэдэгчилэн засвар шинэчлэлтийн ажлууд үргэлжилж, өвлийн бэлтгэл хангахаас эхлээд хийх ажил мундахгүй.Ямартай ч засаг даргаа их хуралд илгээсэн Эрдэнэтчүүд ирэх аравдугаар сард шинэ ИТХ -ыг бүрдүүлсэнээр шинэ засаг даргаа сонгох нь ээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

МАН үүрэг гүйцэтгэгчтэй орон нутгийн сонгуульд орохгүй л болов уу? Жинхлүүлэх байх.

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Baasansvren tawix xeregtei

Jaga

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Эрдэнэт хот одоо зам хаах хэрэгтэй байна Дельта өвчин их гарч байна энэ одоо эрдэнэт бүх газар хаах хэрэгтэй байна зам бол хаах орон нутаг гарах орох хөдлгөөн хаах хэрэгтэй байна 2021 9 сар бүрэн хаах хэрэгтэй

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.