Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийнхээ үүрэгт ажлаас Д.Батлут чөлөөлөгдлөө

2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас аймгийн ИТХ-ын Ээлжит XVII хуралдаан Нутгийн удирдлагын ордны их танхимд хуралдлаа. Хэдийгээр амралтын өдөр байгаа ч цаг үеийн нөхцөл байдал Орхон аймгийн Засаг дарга Эрдэнэт хотын захирагч Д.Батлут Монгол улсын УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт үнэмлэхүй олонхи иргэдийн саналаар УИХ-ын гишүүн болж байгаа тул Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Уг асуудлыг Хурлын хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж амжилт хүсэн түүнийг Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажлаас чөлөөллөө.

Мөн тус  хуралдаанд Өсвөрийн шигшээ багын тамирчид төлөөлөгчдийн зардал тогтоолын төсөл нэршил өөрчлөх тухай болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Цагаанчулуут уулын зүүн энгэрт шинэ хороолол байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.