Д.Батлут: Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ үүрэг гүйцэтгэгчийг томилох хүсэлтийн хамт хүргүүлсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаан аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Учир нь, шинээр сонгогдсон парламентын гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээсээ өмнө УИХ-ын тухай хуулиар хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөөгүй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ёстой. 

Тодруулбал:

  1. Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин
  2. Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамбын Батсуурь
  3. Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд
  4. Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатар
  5. Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал
  6. Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут
  7. Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн Амарсайхан
  8. Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн Сандаг-Очир
  9. Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа нар нь УИХ-ын 2020 оны парламентын анхдугаар чуулганыг нээхээс урьтаж, Ерөнхий сайд, хотын даргын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөх ёстой харин орон нутагт үүрэг гүйцэтгэгч нарыг томилоно.Орхон аймгийн хувьд засаг дарга Д.Батлут өнөөдөр ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  мөн засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох саналыг давхар хүргүүлжээ.Орхон аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр чиг үүргийн онцлогоос хамаарч  Орхон аймгийн засаг даргын орлогч С.Батжаргал томилогдох талаар яригдаж байгаа юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.