“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголынажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал тэргүүтэй удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монголын  ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой олон жилийн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн бөгөөд тус холбоотой хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, сургаж хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэрийн  газрын ажилтнуудыг орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи болон туршлагад суурилсан дотоод гадаадын богино болон урт хугацааны сургалтуудад ихээр хамруулж, сурсан мэдлэгээ үйлдвэрийн газартаа нэвтрүүлэх замаар тэднийг сургаж, хөгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.

Эрдэнэт үйлдвэр, Монголын ажил олгогч эздийн холбоотой 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай байсан бөгөөд энэ  хугацаанд ХБНГУ, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын түвшинд мэргэшсэн менежер” бэлтгэх сургалтад Герман улсад 1 сарын хугацаатай 3 инженер техникийн ажилтан хамруулсан байна. Мөн хөдөлмөр цалин хөлсний чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааг өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй байлгах, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй болсон уурхайчдыг сургаж хөгжүүлэх, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг улсуудад мэргэжлийн дагуу сургалтад хамруулахыг зорьж буйгаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.