Төрийн ордон: Анхдугаар чуулган хуралдаж шинэ гишүүд тангарагаа өргөж Ерөнхий сайдаа шинээр томилно

Сонгуулийн дүнгээр олонхын санал авсан 76 нэр дэвшигч өчигдөр /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс гардан авсан. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар шинэ гишүүд тангаргаа өргөх учиртай.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая зарлиг гаргаж, анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт хуралдуулахаар товлон зарласан байна.

Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал:

УИХ-ын тухай хууль:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.