Шинэ засгийн газарт Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж сайдаар багтаж үлдсэн үү?

Өнөөдөр анхдугаар чуулганаар шинээр байгуулагдах засгийн газар ямар бүтэцтэй ажиллах эхний алхам хийгдэнэ. УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Засгийг У.Хүрэлсүх дахин толгойлох нь тодорхой болж байна. Тэр давуу эрхтэйгээр Засгаа бүрдүүлэх юм. Түүний тэргүүлэх Засгийн газрын бүтэц ямар байх, сайдуудад хэн хэн нэр яригдаж байгаа талаар зарим хэвлэлүүд онцолж бас таамаг дэвшүүлж эхэлсэн.

Коронавиурусийн цар тахлын үеийн эдийн засгийг  хүнд нөхцөл байдал үүссэн оны сүүлээр эдийн засгийн хямрал явагдах эсэх нь шинэ засгийн газрын гол барьж ажиллах бодлого бас иргэдийн хүлээлт үүн дээр явж буй . Энэ үүднээс зарим яамдыг шинээр  нэмж байгуулан ДӨРВӨН шадар сайдтай байхаар яригдаж буй тухай хэвлэлүүд онцолжээ. Дээр нь  соёлын асуудал хариуцсан яам, Хөгжлийн бодлого тодорхойлох хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөж байгаа гэв.

 ЗГХЭГ-ЫН ДАРГА Хэн байх бэ? Энэ бол чухал албан тушаал  , Л.Оюун-Эрдэнэ, Л.Энх-Амгалан,Г.Занданшатар, Сү.Батболд гэсэн хүмүүсийн нэрс дээрх албан тушаалуудад яригдаж буй.

Шадар сайд буюу хууль, хяналтын асуудал хариуцсан Шадар сайдаар одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшинг коронавирусийн нөхцөл байдалд ажиллаж сурсан туршлага, өнөөгийн байдлаар дотооддоо “алдаагүй” гавьяаг нь үнэлж томилох тухай хүчтэй яригджээ.

Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан Шадар сайдаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг томилох болов уу гэж баттай эх сурвалжууд онцолов.

Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Сангийн дэд сайд Х.Булгантуяаг томилно гэх яриа хамгийн хүчтэй яригдаж эхэллээ.Тэрээр өмнөх засгийн газарт сангийн дэд сайдаар ажиллаж байсан.

Эрдэнэтэд УИХ-д нэр дэвшсэн Хууль зүйн сайд  Ц.Нямдорж хэдийгээр ялагдал хүлээж их хурлын гишүүн  болоогүй ч  эргүүлэн хуучин суудалд нь тухлуулан үлдээх үү? гэдэг асуулт иргэдийн дунд ам дамжин яригдсан.Шинээр байгуулагдах засгийн газарт Ц.Нямдорж сайд ямар нэгэн сайдын албан тушаалд одоогоор яригдаагүй байна. Харин түүний сайдын суудалд шинээр тухлах эрхэмүүдийн  нэрс  яригдаж эхэлжээ.  Шинээр сонгогдсон их хурлын гишүүн хуульч  Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын  суудал руу зүтгэх хамгийн эхний хүнээр нэрлэгдэж байна. Түүний хувьд өмнө нь тус салбарын дэд сайд байсан. У.Хүрэлсүх түүнд  хуулийн салбараа атгуулах эсэх нь одоогоор бүрэн дүүрэн тодорхой болоогүй. Тус суудалд зүтгэгчийн нөгөө нь С.Бямбацогт. Өмнөх Засагт хоосон үлдсэн түүний хувьд энэ удаад нэг сайдын суудалд суух эрх бий гэж тэрээр үзэж буй.

Ямартай ч сайд нарын нэрсүүд энэ мэтчилэн хөвөрсөөр байна. Шөнө ч нойр нь хүрэхгүй албан тушаал горилж буй эрхэмүүд Тусгаар тогтнолын ордны хавиар эргэлдэж буй гэх мэдээлэл байна.Нэр дэвшихээр горилж байсан намын гишүүдэд сандал суудал амалсан байх магадлал өндөр тйимээс тэд ч бас дэд сайд төрийн нарийн бичиг гээд горидох албан тушаал цөөнгүй бий. Тун удахгүй Ерөнхий сайд, сайдууд тодорч долдугаар сарын 10 гэхэд буюу наадмаас өмнө МАН-ынхан шинэ Засгийн газраа яаравчлан эмхэлэхээр ханцуй шамлан ажилдаа ороод байна.

 

Erdenetlife.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.