Орхон аймаг: Үндэсний их баяр наадмыг төв цэнгэлдэхэд 7-р сарын 11,12 ны өдрүүдэд ард иргэддээ нээлттэй тэмдэглэнэ

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн  01 дүгээр тогтоолоор Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг орон даяар хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар шийдвэрлэж бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон.

            Гэтэл 2020-06-29-ний өдөр Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар дээрх шийдвэр өөрчлөгдөж орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрлөө.

            Үүний дагуу Орхон аймгийн Баяр наадам 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд иргэддээ нээлттэйгээр зохион байгуулагдахаар боллоо.

Мөн баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх тухайлбал нийтийн хоолны хуушуур болон бусад үйлчилгээний чиглэлээр  ажиллах ААН иргэдэд олгодог  зөвшөөрлийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс хариуцан олгохоор болсон байна.Баяр наадмыг уламжлалт зохион байгуулалтын дор явуулах хүрээнд 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч шуурхайлан ажилдаа ороод байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.