Орхон аймаг: Баар,караоке,цахим тоглоомын газрууд 7-р сарын 15 ныг хүртэл хугацаанд ажиллахгүй

Хэдийгээр манай улсын хувьд COVID-19 вирусийн халдварыг дотооддоо алдаагүй, зарим нэг дэглэмийг үе шаттайгаар бууруулж байгаа ч Улсын Онцгой комиссын өчигдөр болсон ээлжит 25 дугаар хурлаар өмнөд болон хойд хөрш дэх коронавирусийн нөхцөл байдал, Монгол Улсын хил дагуух аймаг, мужуудын нөхцөл болон дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үндэслэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа.

Улсын онцгой комиссын энэхүү шийдвэрийг үндэслэн өчигдөр Орхон аймгийн Засаг даргын А/421 тоот захирамж гарлаа. 

 Зарим нэг байгууллага, ААН-үүд эргэж хуучин цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлж байгаа ч Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 7-р сарын 15-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг оройн 18:00 цагаас хойш хориглох, цахим тоглоомын газрууд, караоке, баарны үйл ажиллагааг мөн өдрийг хүртэл ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Тэнэг шийдвэр байна. пс нд хэдхэн хүн урагшаагаа хараад суухад вирус дамжаад бусад тоглоомын газар кино театрт хэд хэдээрээ шавааралдаад суухад халдахгүй юу

Рхө

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.