МЭДЭГДЭЛ

 

 

Монгол Улсын Их хурлын гишүүн Норовын Алтанхуяг нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Их Хурлын индэр ашиглан Лондонгийн металлын биржийн гишүүн, үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК-ийн талаар үндэслэлгүй илтэд худал мэдээлэл хийж “Ачит-Ихт” ХХК-ийн бизнесийн нэр төр, үйл ажиллагааг харлуулах оролдлого хийсэнд харамсаж байна.

Улсын Их Хурлын гишүүний хэлсэн үг, хийж буй үйлдэл нь зөв байж  ард түмний элч болж ажиллах ёстой.

Өнгөрсөн хоёр жилд иргэн Н.Алтанхуяг нь “Ачит-Ихт” ХХК-ийн талаар олон нийтэд сөрөг, буруу ташаа мэдээлэл түгээж, харлуулсан телевизийн  нэвтрүүлэг, ярилцлага удаа дараа хийсний дараа манай компанийг Авлигатай тэмцэх газар нь 2019 оны 11 дүгээр сараас хуулийн дагуу шалган, хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй  болохыг тогтоож, үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Хуулийн байгууллага шалгаад хууль зөрчсөн үйлдэл тогтоогоогүй атал, Улсын Их Хурлын гишүүн өөрийн үг, үйлдлээр худал гүтгэн  “Ачит-Ихт” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж, үйл ажиллагааг нь харлуулах оролдлого  дахин  гаргаж байгаа нь ард түмний  элчийн үйл ажиллагаанд нийцэхгүй байна.

“Ачит-Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу эрсдэлээ 100 хувь  хариуцан, балансаас хасагдсан, бага агуулгатай үүсмэл ордыг шинэ техник технологи ашиглан эдийн засгийн эргэлтэнд оруулж, улс, орон нутгийн төсөвт 200 тэрбум төгрөгийг татвар, хураамжид төлж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн, орон нутагт ажлын байр бий болгож, 800 гаруй ханган нийлүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулсан 5 жил дараалан шалгарсан.

Компани 5 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад анх удаа хамгийн өндөр өгөөжтэй Давуу эрхийн хувьцааг санаачлан өөрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад амжилттай олгосон төдийгүй Олон Улсын олимпын хорооны стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой "Мөсөн өргөө" спортын ордон төслийг санхүүжүүлэн, 2020 оны 10 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн Эрдэнэт хотод 5 га талбайд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулан Орхон аймгийн захиргаанд хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.

“Ачит Ихт” ХХК нь үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж, хийж бүтээхийн төлөө  шударгаар хөдөлмөрлөж ирсэн бөгөөд Үндэсний баялаг бүтээгч, үйлдвэрлэгч компанийн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг та,  илтэд гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй худал мэдээлэл тараах үйлдлээ нэн даруй зогсоож залруулга хийхийг шаардаж байна.

Хэрвээ энэхүү үйлдлээ зогсоохгүй бол үндэслэлгүй, худал мэдээлэл түгээж гүтгэсэн, компанийн бизнесийн нэр хүндэд  халдсан үйлдлийг нотлох баримтын хамт холбогдох байгууллагаар шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.

 

                             АЧИТ ИХТ ХХК

                             2020-07-02

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.