Өрхийн болон бичил бизнэсийг дэмжих хүүгүй, барьцаагүй зээлийн төслийн шалгаруулалт зохион байгууллаа

Аймаг орон нутгийн зүгээс иргэдээ өрхийн болон бичил бизнесийг дэмжих талаар эрчимтэй анхааран ажиллаж байна. Ялангуяа иргэд өөртөө ажлын байр гаргах, бизнесээ эхлүүлэхэд барьцаа хөрөнгөгүйн улмаас банкны шаардлага хангахгүй, ямар нэгэн зээлд хамрагдаж чаддаггүй хүндрэл бэрхшээл их тулгардаг.

Тиймээс эдгээр иргэдээ өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэхэд нь тус дэм болох үүднээс сүүлийн жилүүдэд хүүгүй барьцаагүй зээлийг олгож байгаа нь тодорхой үр дүнгээ өгч байна. 

Өнөөдөр ШУТП-ийн харьяа “START UP” төв дээр өрхийн болон бичил бизнесийг дэмжих хүүгүй барьцаагүй зээлийн төслийн сонгон шалгаруулалт болж байна.

Энэ удаа иргэдээс нийт 235 төсөл ирсэн бөгөөд хэрэгжих боломжтой 100 төслийг шалгаруулан тус бүр 2 сая төгрөгийн зээл олгоно. Үүнд нийт 200 орчим сая төгрөгийг зориулах юм. 

Төслийн шалгаруулалтын нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж буй С.Батжаргал оролцон үг хэлж иргэд, бичил бизнес эрхлэгч нарт амжилт хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.