Хэн үлдэж Хэн буцав...

Монгол Улсын хөгжлийн нэг цөм хэсэг бол Эрдэнэт хот Орхон аймаг хэдхэн хоногийн өмнө бид Эрдэнэт хотын хөгжлийн гарц хаашаа эргэх ямар хувь заяаны  эргүүлэг хийхээ  УИХ-ын сонгуульд өгсөн сонголтоороо тодорхойлчихсон. Бид өнгөрсөн 4 жилд Ц.Дамдинсүрэн гуайн “Хэлдэг гурав, хийдэг ганц” зарчимтайгаар их хуралд төлөөлөлтэй байсан гэхэд хилсдэхгүй. Хэлдэг, ярьдаг мартдаг, гурван гишүүнтэй харин хийдэг ганц албан бус гишүүн төлөөлөлтэй хатуухан хэлвэл явсан. ББ цувралаараа Эрдэнэтчүүдэд танигдсан Б.Бат-эрдэнэ түүний хувьд чамлахаар чанга атга зарчмаар олон ч жижиг гэлтгүй хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүдийг Эрдэнэт рүү чирсэн хүний нэг. УИХ-ын сонгуулийн сүр дуулиантай амлалтууд өндөрлөж тэд сонгогчдоос оноо авахын тулд толгой эргэм гоё чамин амлалтуудаар биднийг итгүүлсэн.Сонгууль дуусаад маргааш нь ажилдаа орно гэж амласан нэр дэвшигчийн амлалтууд амнаасаа гараад хатаж ч амжаагүй явна.

Үнэндээ өнөөх хөөсөн амлалтууд хөрсөн дээрээ хэзээ бууж бидний амьдралд тусах нь яг одоогоор тодорхойгүй.Наадмын маргааш намар гэдэгчилэн хугацаа алдалгүй эхлүүлэх ажлууд ч бас бий.Хэн үлдэж хэн буцав гэдэг асуултыг өнөөдөр тавьж байна.Хэдийгээр их хурлын сонгуульд нэр дэвшээгүй ч ХЭЛСЭН БОЛ ХИЙНЭ гэсэн үгэндээ эзэн суусан ББ буюу Бат-өлзийн Бат-эрдэнийн санаачласан ажлууд өнөөдөр ч бодит хөрсөн дээрээ ажил болж буусаар явна.Тухайлбал нийтдээ 160 сая төгрөгний өртөг бүхий хүүхдийн тоглоомын талбайг 6,7 саруудад Эрдэнэт хотын  8 багт хийж гүйцэтгэсэн бөгөөд хамгийн эрэлт хэрэгцээтэй нүдээ олсон байршилд эдгээр стандарт хангасан тоглоомын талбайг бий болгож өгчээ.Нэр дэвшихгүй л бол эргэж харахгүйгээр явдаг улс төрчдөд итгэл алдарсан иргэдэд тэрбээр хэлсэн бол хийдэг гэдгээ хийж буй үйлдэлээрээ  үнэн мөнийг батласаар явна. Энд л хэн буцаж хэн үлдэв гэдэг асуултын гогцоо тайлагдах шиг...Цаашид ч түүний хийж хэрэгжүүлэх ажлууд ар араасаа үргэлжилэх нь ээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.