Эрдэнэтийн Н.Энхтайван Шинэ засгийн газарт гадаад харилцааны яамны сайдаар ажиллах уу?

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрсийг баталсан байна.

МАН-ын УЗ-өөс санал болгосон сайд нарын нэрсийг танилцуулж байна.

  1. Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/
  2. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  4. Батлан хамгаалахын яам Г.Сайханбаяр 
  5. Гадаад харилцааны яам Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
  6. Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  7. Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
  9. Барилга, хот байгуулалтын яам Б.Мөнхбаатар  /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
  10. Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
  11. Зам, тээврийн хөгжлийн яам Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
  14. Эрчим хүчний яам Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
  15. Эрүүл мэндийн яам Б.Цогтбаатар  /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
  16. Соёлын яам С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/ нарыг баталсан байна. Сайд нарын нэрс дунд Эрдэнэтийн гэгддэг нэг эрхмийн нэр яригдаж буй Н.Энхтайван түүний  хувьд 2016-2020 онд МАН-ын УИХ-дахь бүлгийн даргаар ажилласан нэгэн бөгөөд МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг хэсгийг ахалсан юм.Мөн тэрээр 2012-2016 онуудад "Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл" ТББ-ын тэргүүнээр ажиллах хугацаандаа Эрдэнэт рүү чиглэсэн цөөнгүй  ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нэгэн.Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс нэр дэвших болов уу гэж битүүхэн хүлээж байсан ч сонголт өөрөөр эргэсэн юм.Тэрбээр  гадаад харилцааны салбарт туршлагатай нэгэн гэж үнэлддэг бөгөөд энэ удаа Ерөнхий сайд түүнд гадаад харилцааны салбараа ийнхүү атгуулахаар болж байгаа талаар хэвлэлүүд онцолж эхэллээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.