Г.Ганбаатар: Коронавирус илэрсэн иргэнийг ХӨСҮТ-рүү хүргэсэн сэжигтэй гэж үзсэн 5 иргэн халдвартын тасагт хяналтанд байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Орхон аймагт энэ сарын 6 ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлах ажил явагдаж 85 иргэнийг хүлээн авсан.Иргэдээс авсан анхан шатны шинжилгээ болон асуумжын хүрээнд 5 иргэнийг сэжигтэй гэж үзэн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлажээ.Алтанбулаг боомтоор орж ирсэн 85 иргэний тухайд бүгд ОХУ-аас ирсэн 0-5 хүртлэх насны дөрвөн хүүхэд хоёр жирэмсэн эмэгтэй ахмад настай нэг иргэн хууч өвчтэй буюу бөөрний өвчлөл нь хүндрэх эрсдэлтэй нэг иргэн байгаа бөгөөд тэднийг мэргэжлийн баг хяналтандаа авч ажиглалтыг явуулж байна.

Тусгаарлалтанд ирсэн иргэдээс давтан шинжилгээг 7-р сарын 10,11 ны өдрүүдэд дахин авах бөгөөд шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээх юм байна.Эхний шинжилгээг Дархан уул аймаг руу явуулсанаар 84 иргэний хариу сөрөг нэг иргэнээс коронавирус илэрчээ.Тусгаарлалтын явцад 21 хоногийн хугацаанд гурван удаагийн давтан  шинжилгээ авч гэрийн тусгаарлалтанд шилжүүлэх юм.Одоогоор тусгаарлалт гурван газарт хийгдсэн тухайн байгууллагуудын  байршлыг хэлэх боломжгүй байгааг Аймгийн онцгой комиссын дарга Г.Ганбаатар хэвлэлийн бага  хурлын үер онцолсон. Мөн тусгаарлалтанд ирсэн иргэдийг Сэлэнгэ аймгаас зөөвөрлөхдөө  автобуссанд суудал бүрийн зай хоорондыг стандарчилсан байдлаар  мэргэжлийн багийн хяналтан дор авчирсан гэдгийг ЭМГ-ын мэргэжилтэн Х.Баярхүү онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.