Эрдэнэтийн баяр наадмын үйл ажиллагааг 8 телевиз шууд дамжуулан үзүүлнэ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд орон нутгуудад баяр наадмыг үзэгчтэй тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж,  уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан.Энэ хүрээнд Эрдэнэт хот Орхон аймагт баяр наадмыг зохион байгуулах хүрээнд ажлыг хэсэг байгуулагдаж баяр наадмын үйл ажиллагааг УОК-оос өгсөн зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх үүрэг хүлээсэн.Баяр наадмыг иргэдэд бүх талаас хүргэх зорилгоор энэ жил баяр наадмыг шууд дамжуулахаар  найман телевиз хамтран ажиллана. Тодруулбал, Номин буюу NBTV HD 14  дэхь жилдээ Орхон аймгийн баяр наадмыг шууд дамжуулан хүргэж байгаа мөн   "MBS" "EBS"  "Мэдээллийн бирж" "Тэнгэр ТВ"  "Тусгал1"  “ETV” "Эрдэнэт ТВ" зэрэг нийт  найман телевиз хамтран төв цэнгэлдэх хүрээлэнгээс баяр наадмыг эргэн тойронд болж буй бүх үйл явдлыг цаг алдалгүй шуурхай шууд дамжуулан ард иргэдэд  үзүүлэх юм.Энэ жилийн тухайд уламжлал болгон явуулдаг байсан Цэргийн хүндэт жагсаал, Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслол баяр наадмын хаалтын үйл ажиллагааг тус тус  зохион байгуулахгүй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.