Мэндчилгээ

Мэндчилгээ

Зууны манлай бүтээн байгуулалт, Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд та бүхэнд Монголын Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Эцэг дээдсээс уламжлагдан ирсэн эрийн гурван наадам бол төрт ёс, Монгол түмний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн Үндэсний их баяр цэнгэлийн дээд билээ.

Үндэсний их баяр наадам маань энэ жил дэлхий дахинд COVID-19 вирусийн цар тахал тархаад буй онцгой нөхцөл байдалд зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулагдаж бид төр засгаа эмхлэн бүрдүүлэх их ажлыг амжууллаа. УИХ-ын сонгуулиар надад итгэл хүлээлгэж, төрд төлөөлөх хүнээрээ сонгосон нийт Эрдэнэтчүүд та бүхэндээ талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэ бол 2016 оноос хойш Орхон аймагт хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсний өгөөж гэж хувьдаа дүгнэж байна. Үүний баталгаа нь манай аймаг 3 жил дараалан Монгол улсын шилдэг тэргүүний аймгаар шалгарч, хүний хөгжил, өрсөлдөх чадварын индексээр бусад орон нутгаа тогтмол тэргүүлж буй үзүүлэлт юм.

Мөн хүүхэд багачууд маань сурах сургууль, цэцэрлэг, тоглох талбайтай, гэр бүлээрээ зугаалах цэцэрлэгт хүрээлэнтэй, шинэ орон сууцны хороололтой болох ажлууд ид өрнөж байна. Эрдэнэтчүүд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэж хүн амын дунд зонхилох өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд хэрэгжиж, хот маань үерийн далангаа бүрэн шинэчилж, хог хаягдлаа боловсруулах үйлдвэртэй болох хугацаа улам ойртож байгааг онцлон хэлэхэд таатай байна. Ингээд зогсохгүй бид гагнуурын электрод, будаг үйлдвэрлэж хэрэглэгч биш үйлдвэрлэгч хот болох үндэс суурийг амжилттай тавилаа.

Цаашид орон нутгийнхаа хүний нөөц, дэд бүтэц, эдийн засгийн боломжид тулгуурлаж Эрдэнэт хотоо “Технологийн хот” болгох зорилгодоо голлон анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна.

Наадамчид, Орхон аймгийнхаа нийт иргэд та бүхэндээ Монголын төрт улс үүссэний 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг чандлан мөрдөж сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн

Дамбын БАТЛУТ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.