Эрдэнэт хотын Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа..

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814,  Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын нээлтийн ёслол боллоо. Энэ жилийн баяр наадмын нээлтийг аймгийн Хүүхэд, залуучуудын театрын Ерөнхий найруулагч  Е.Баярмагнай найруулж, 150 гаруй уран бүтээлч оролцлоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Алтанхуяг болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Төрт ёсны их уламжлалт наадам бол эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, оюун санааны дархлаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болсоор ирсэн үндэсний их баяр цэнгүүн билээ.

Орхон аймгийн баяр наадамд хүчит 128 бөх зодоглож  Баяр наадмын эхний өдөр буюу 7-р сарын 11-нд хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болсон бөгөөд  Морь барианы газарт азарга, соёолон, хязаалан, шүдлэн насны хурдан хүлгүүд хурдаллаа.Мөн Цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд үндэсний сурын харваа явагдсан юм.Дэлхий нийтийн жишгийг дагаж энэ жил монгол наадмаа хорио цээрийн нөхцөлд тэмдэглэж байгаа ч түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон уламжлалт баяр наадмаа  улсын онцгой комиссын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилалаа.Нээлтийн энэ өдөр  Хот тохижуулах газар,ЦГ, ЭМГ, МХГ, ОБГ-ын алба хаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.Морь барианы газарт  хурдан морьдын уралдаан  шүдлэн насны уралдаанаар өндөрлөлөө. Учир нь дааганы уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилсон юм.

Эрдэнэтийн наадмын эргэн тойронд өрнөсөн фото сурвалжлага:

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.