Үерийн улмаас Даваат, Шанд, Их залуу, Уртын гол багуудад 70 орчим өрх айл хохирол амсаад байна

Их хэмжээний усархаг, дуу цахилгаатай бороо орсны улмаас өнөөдөр Даваат, Шанд, Их залуу, Уртын гол багуудад нийт 70 орчим өрх айл үерийн усны улмаас хохирол амссан байна. Уртын гол багийн  баян замын хэсэг, их залуугийн төв замын арын хэсгээр их хэмжээний үер бууж айл өрхүүдийн хувьд хүндхэн байдалтай байгаа талаар Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал мэдээллээ.Тэрээр Онцгой байдлын алба хаагч нар болон мэргэжлийн байгууллагын төлөөлөлүүдийн хамтаар зарим газарт очиж ажилласан байна.Бөглөрсөн суваг шуудууг гаргах зарим айл өрх ААН-ын усыг соруулжээ. Одоогоор хохирол амссан айл өрхийн тоог гаргах ажил явагдаж байгаа бөгөөд маргаашнаас эхлэн хохиролын хэмжээг нягтлан тогтоож ариутгал хийгдэх зэрэг яаралтай арга хэмжээ авахаар болсон байна. Иймээс үерт автсан айл өрхүүд баг сумандаа яаралтай хандаж мэдээллээ өгөхийг анхаарууллаа. Мөн өнөөдөр орсон аадар борооны улмаас хотын төвийн  авто зам дээр  үүссэн шороо, чулууг цэвэрлэн хөдөлгөөний аюулгүй байдал иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангах ажлыг Хот тохижуулах газрын алба хаагч нар хийж гүйцэтгэлээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.