Эрдэнэтийн наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн Цогт гарамгай харцага Өлзийсайханы Батзул түрүүлж, "АЙМГИЙН АРСЛАН" цол хүртлээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 128 бөх зодоглож залуу бөхчүүд хүчтэй бяртай барилдааныг үзүүллээ. Долоогийн давааны барилдаанд тунаж үлдсэн 2 бөхийн барилдаан боллоо.Наадмын түрүү бөхийг Орхон аймгийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу Аймгийн арслан цол хүртээсэн юм.

Энэ жилийн Эрдэнэтийн наадмын түрүү бөхөөр  Баян-Өндөр сумын харъяат, ОБЕГ-н "АВРАГЧ" спорт хороо, "Баян зам" транс компаны бөх, Аймгийн Цогт гарамгай харцага Өлзийсайханы Батзул долоо давж арслан цолын болзолыг  Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат "Ингэт орд" констракшн, ЦЕГ-н "ХҮЧ" спорт хороо, Орхон аймгийн Цагдаагийн газрын бөх, Аймгийн арслан Батсүхийн Гантөмөрөөр долоо давж ийнхүү  АЙМГИЙН АРСЛАН цол хүртлээ.Энэ жилийн наадмын арслан цол ирэх жил улсын наадамд урамтай барилдааны үзүүлэхийг залуу арсланд дайлаа.Түүнийг өсөх ирээдүйтэй улсад нэрээ гаргасан хурц барилдаантай бөх болно хэмээн үзэж буй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.