Сур харваа: Эрдэнэтийн наадмаар үндэсний сурын төрөлд аймгийн "МЭРГЭН" төрлөө

Баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачид шагналаа гардлаа. Энэ жилийн Эрдэнэтийн наадмын сурын харваа онцлог ихтэй наадлаа.Монгол улсын гавъяат Дархан мэргэн, зууны манлай харваач Ш.Даваахүү харваачдын багыг ахлан зохион байгуулсан нь баяр наадмийн  чимэг байлаа.Түүний хувьд жил бүр улсын наадамд харвадаг бөгөөд энэ жил Эрдэнэт хотноо наадаж цэц мэргэнээ сорилоо.Сурын спортын хөгжил Эрдэнэт хотод жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй улс аймгийн  мэргэн цолтонгууд төрөн гарсаар байгаа юм.Энэ жил 40 сумаас 28 сум онож спортын мастер Ц. Дэлгэрмаа Аймгийн мэргэний болзол хангаж   засаг даргын захирамжаар түүнд цолыг нь гардуулан өглөө.Ингээд сур харвааны төрөлд тэргүүүлсэн харваачдын дүнг танилцуулж байна.

Эрэгтэй сурын харвааны төрөл:

 -1-р байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын гавъяат Дархан мэргэн, зууны манлай харваач Ш.Даваахүү

-2-р байранд Спортын мастер Н.Ойнбаяр

- 3-р байранд Спортын мастер аймгийн мэргэн Ц.Ганхуяг

-4-р байранд Спортын мастер Г.Ууганбаяр

 5-р байранд Спортын мастер Ц.Ганхүү

Эмэгтэй харваачид:

1-р байранд Спортын мастер Ц.Дэлгэрмаа

2-р байранд Спортын мастер аймгийн Дархан мэргэн З.Энхтуяа

3-р байранд Спортын дэд мастер Д.Бямбасүрэн

4-р байранд Спортын мастер аймгийн мэргэн Ш.Энхтуул

5-р байранд залуу харваач Д.Пүрэв-Од нар шалгарлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.