C°/C°
Орхон аймгийн Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн газрын 450 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд ноцтой хэрэг зөрчил бүртгэгдээгүй бөгөөд хэв журмын байдал тайван байсныг онцоллоо. Дээрх алба хаагчид морь бариа, Цэнгэлдэх хүрээлэн, Цагдаагийн газрын шуурхай албанд иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч, гарсан хэрэг зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна. Хэдийгээр ноцтой хэрэг зөрчил гараагүй ч архидан согтуурсан 12 дуудлага хүүхэд алга болсон 7 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэжээ.Хүүхэд хамгаалах төөрсөн хүүхдүүдийг хүлээн авч тусламж үзүүлэх төвүүд ажилласны үр дүнд эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийг шуурхайлан олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.Мөн унаач хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулж хамгаалах хэрэгсэл дээр өндөр хяналт тавьсаны үр дүнд нэг унаач хүүхэд хөнгөн гэмтэж эмнэлэгийн тусламж авсан байна.






СЭТГЭГДЛҮҮД /0/