"ОХУ" хилээ нээх тухай албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулжээ

ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулж байна.

Тус ЭСЯ ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.