"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажилласан жил харгалзахгүй орон сууцны санхүүгийн дэмжлэг олгоно

 

Нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр 

2020 оны 7 дугаар сарын 17-ноос хойш мөрдөх Ерөнхий захирлын баталсан журмаар Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажилчид орон сууцны санхүүгийн дэмжлэг 12 сая төгрөгийг ажилласан жил харгалзахгүйгээр бүгд авах боломжтой болсон байна. 

     Түүнчлэн орон сууцны санхүүгийн дэмжлэг 12 сая төгрөгийг өмнө нь нэг гэр бүлд л олгодог байсан бол шинэ журам гарсан өдрөөс хойш ажилтан бүр авах боломж нээлттэй болжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн 2 хүн ажилладаг бол 2 уулаа энэ дэмжлэгийг хүртэнэ.
   
     3-аас дээш жил үйлдвэртээ ажилласан ажилтан, ажилчдынхаа орон байрны нөхцөл ахуйг сайжруулахад үзүүлдэг байсан 8 сая төгрөгийн дэмжлэгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.  Харин энэ удаад ажилласан жилийн босго, шүүлт тавихгүйгээр Эрдэнэт үйлдвэрт хөл тавьсан олон залуусыг баярлуулах тушаал гаргажээ. 

А.Бямбамаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Uildvert ee bayrlalaa.....

Lkhagvaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

гок үнэхээр мундаг

гокод ажилладаг

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.