"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Рашаан сувилалд амрах ажилтнуудыг эмчийн үзлэг, хяналтад хамруулж байна

Эрдэнэт сувиллын цогцолборынхон Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажиглалтын байрны журам, зориулалтаар ажиллаж буйтай холбогдуулан энэ жил уг сувиллын дэргэдэх “Чулуут” саам амралт ажиллаж эхлээгүй. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд орон нутгийн болон улсын чанартай магадлан итгэмжлэгдсэн бусад рашаан сувиллуудаас сонгох  болжээ.  Эрдэнэт сувиллын цогцолбороос ажилтны бүртгэлийн дугаараар нь  тухайн орон нутгийн рашаан сувилалд илгээх бичиг олгож, эмчийн үзлэгт хамруулан нарийн мэргэжлийн  зөвлөгөө өгч байна. Энэ нь корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийн байдалд хяналт тавих зорилготой юм.  Харин магадлан итгэмжлэгдсэн улсын чанартай томоохон рашаан сувилалд амрах ажилтнууд өөрийн биеэр очиж, хурууны хээгээ уншуулан, бүртгүүлэх шаардлагатай болсон тул урьдчилан захиалга өгч, хоног хугацаагаа товлох ёстой юм. Одоогийн байдлаар улсын чанартай 20 орчим, орон нутгийн 15 рашаан сувилал ажиллаж, амрагчдаа хүлээн авч буй аж.

      М.Балжинням

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.