Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, аймгийн Сонгуулийн хороог байгууллаа

Өнгөрсөн долоо хоногт  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, Хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

           Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Сонгуулийн хороог байгууллаа. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар ажиллана. Тэргүүлэгчдийн хуралдаанаас Сонгуулийн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгалаа.

           Мөн аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журмын дагуу үйл ажиллагаа явуулах, хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 2 сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 1 жилээр тус тус сунгалаа.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%