Засаг даргын орлогч С.Батжаргал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалант суманд ажиллав

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хотын захирагчийн албаны мэргэжилтнүүдийн хамт өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалант суманд ажиллалаа.

2020 оны хувьд Жаргалант суманд урьд өмнө байгаагүй хэмжээний томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.  

      Орон нутгийн төсвийн 2 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд технологийн уур үйлдвэрлэх хүчин чадалтай уурын зуухны барилга барих ажил, Жаргалант сумын хүн эмнэлгийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа бол Орон нутгийн төсвийн 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100-120 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн дотуур байрны барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байна.

     Мөн олон жилийн турш яригдаж байсан ч шийдвэрлэгдэж чадахгүй байсан Жаргалант сумын хогийн цэгийг дарж, булаж устгах, хашаа барих ажлыг орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг зарцуулан цэвэрлэж өөр газарт дарж, булаж устгаж байгаа бөгөөд тойруулан хашаа барьж байна.

    Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалын зүгээс холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, Жаргалант сумын удирдлага болон гүйцэтгэгч компаниудад хандаж эдгээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэн энэ онд багтаан ашиглалтад оруулах талаар үүрэг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.