Орон нутгийн сонгуулийн сунгаа ба улс төрчид Эрдэнэтийг чиглэн айсуй...

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг орон нутгийн түвшинд сонгож, иргэд биднийг төлөөлөх гишүүдийг бүрдүүлэх сонгууль болоход 2 сарын хугацаа үлдээд байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-нд явагдана.

Үндэсний аудитын газраас ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Мөн орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хуульд заасны дагуу  хүлээлгэж өгчээ.Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд, нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр боловсруулжээ. Мөн  сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон байна. Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан байна.Сонгуулийн сунгаа түүнийг тойрсон улс төрийн намуудын дотоод нэр дэвшилттэй холбоотой асуудлууд хэдийгээр олон нийтийн өмнө ажин түжин байгаа ч нам эвсэлүүд зуны нартай уралдан сэм уулзалтуудыг зохион байгуулж хөдөө хээр аялангаа орон нутгийн сонгуулийн төлөвлөгөөгөө боловсруулж яваа сурагтай.Орон нутгийн сонгуульд улс төрийн намуудын болон иргэдийн оролцоо харилцан адилгүй байсаар ирсэн. Томоохон улс төрийн намууд  жижиг намууд эвсэл байгуулан  энэ сонгуульд оролцдог. Гэтэл энэ жилээс эхлэн орон нутгийн сонгуульд эргэлт хийсэн нам эвсэлүүд  нэр дэвшигчид ирэхээр зэхэж буйгаа илэрхийлжээ.Тодруулбал Эрдэнэт хотын ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр аудитын газарт 11 нам эвсэл мөрийн хөтөлбөрөө өгчээ.Тухайлбал МАН,АН,ШИНЭ ЭВСЭЛ,ТА БИДНИЙ ЭВСЭЛ, ЗӨВ ХҮН-ЭЛЕКТОРАТ зэрэг нам эвсэлүүд бие даагчид хандсан байна.Гэнэт ухаан орсон уу? гэлтэй орон нутагт хайр зарласан нам эвслийн дарга нар баг бэлдэж   орон нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагыг гартаа оруулах гэсэн улс төрчдийн далд санаа эдийн засгийн чадамжтай Эрдэнэтийг чиглэн айсуй....

Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар ажиллана. Сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй төрийн албан хаагч нар 8-р дугаар сарын нэгний дотор өргөдөлөө өгсөн байхаар хуульд заасан.Одоогоор эрх баригч МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхэмүүдийн нэр эцэслэгдээгүй байна.Аймгийн аудитын газарт 11 нам эвсэл бие даагч мөрийн хөтөлбөрөө өгсөнөөс харвал 35 мандаттай 400 орчим хүн өрсөлдөх болов уу гэсэн урдьчилсан тооцоо гаргаад буй. Сумын ИТХ-ын нэр дэвшигчдийг оролцуулбал энэ тоо 700 болох юм. Эндээс харвал Эрдэнэтийн сонгууль онцлог зочидтой ширүүн өрсөлдөөнтэй сонгууль болох магадлалтай байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.