Онлайн үйлчилгээ нэрээр "НӨАТ"-ын баримт өгөхгүй байх шалтгаан биш

Эрдэнэт хотын хэмжээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийхөн төлбөрийн баримт өгөхдөө тун ховор болж л өгвөл бултдаг.  Нэхэл дагал болж, шаардуулж байж өгөх нь түгээмэл болчихсон хээв нэг энгийн үзэгдэл мэт хойрго ханддаг энэ асуудлыг хэзээ бүрэн цэгцлэх нь тодорхойгүй. Ялангуяа иргэдээс ирдэг гомдолд Баян,худалдааны төв, Хүнсний захууд ,авто засварын газрууд хоолны газрууд багтдаг. МХЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагаас шалгахад худалдаа эрхлэгчдийн олонх нь төлбөрийн баримт олгох машинтай байдаг гэв..Харин түүнийхээ хэргийг гаргах тун дургүй бололтой. “Захын худалдаачид төлбөрийн баримт олгохгүй байна” гэсэн гомдол Татварын газарт  иргэдээс ирүүлдэг зөрчлийн 70 орчим хувийг эзэлдэг гэдгийг мэдээллийн ажилтан хэлсэн. “Уг нь манайх баримт өгдөг. Хэвлэх машин ажиллахгүй байна. Цахим шуудангаа үлдээчих үү. утасныхаа дугаарыг үлдээчих Түр хүлээх үү” гэх зэргээр үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулах нь түгээмэл ингэж баримтыг өгсөн нэртэй авсан аваагүй нэртэй болж үлдэж хоцордог.Аль эсвэл зөвхөн сугалаа шүү дээ тэрүүгээр яах ч юм билээ гэх нэрээр төөрөгдүүлдэг байна. 

Зах, худалдааны төвийнхний адил НӨАТ-ын падаан өгөх дургүй бас нэг “этгээд” сүүлийн үед бий болсон нь онлайн худалдаа эрхлэгчид. Дэлхий нийт төлбөрийн цаасан баримтыг цахимжуулах чиглэлд анхаарах болсон. Харин манайд үүрэн телефоны зарим компани, таксины үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд ийм санаачилга гаргаж эхлээд буй. Онлайн худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгч хоорондын төлбөрийн баримтаас үүдэлтэй маргааныг хэрхэн шийдэх талаар мэргэжилтнээс лавлахад “Энэ цаг үед онлайн худалдааг хэн ч эрхлэх боломжтой. Тухайн иргэн, аж ахуйн нэгж хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан л бол төлбөрийн баримт өгөх нь зүйн хэрэг. Онлайнаар харилцаж, худалдаа, үйлчилгээ үзүүлнэ гэдэг баримт олгохгүй байх шалтгаан биш” олгох ёстой гэж хариулав.Бодит хөрсөн дээрээ өнөөх нь хэрэгжих боломжгүй.Ямар нэгэн шалтгаан хэлээд болж л өгвөл өгөхгүй гэж үзнэ. Ингэхэд баримтаа нэхэж авах эрхтэй худалдан авагч та заавал нэхэж шаардах ёстой гэдгээ битгий мартаарай. Ихэнх дэлгүүрүүд НӨАТ-ыэ 10% хасуулаад авч болно хэмээн харилцагчтайгаа тохиролцдог. Хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүн худалдвал төлбөрийн баримт олгохгүй гэсэн зохицуулалт, журам хуульд байхгүй. Хэрэв ийм шалтгаанаар баримт олгохоос татгалзвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай. Хамгийн гол нь иргэд баримтаа нэхэж, үйлчилгээ үзүүлэгчдэдээ шаардлага тавих хэрэгтэй” аж.

Томоохон дэлгүүрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг “зад” хямдруулах нэрийдлээр өсгөж, иргэдийг хууран мэхэлдэг тохиолдол бишгүй. Хөнгөлөлт үзүүлэх нэрийдлээр баримт өгөхөөс татгалздаг газрууд ч тэднээс ялгаагүй байх талтай.Ер нь эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед онлайн худалдаа хийсэн л бол та баримт нэхэж авах эрхтэй гэдгээ мартваа.

Бид нэг зүйлийг мөн анхаарах ёстой энэ бол нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “НӨАТ-ын падаан нь төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, худалдаа эрхлэгчийн утасны дугаар, хаяг, бүтээгдэхүүний нэр, код, үнэ, төлбөрийн мэдээллийг агуулна” гэж тусгасан байдаг. Гэвч энэ заалт амьдралд “буудаггүй. Иргэд энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэлгүйгээс баримт дээрх мэдээллийг тэр бүр ойшоодоггүй, үйлчлүүлэгчийн хувиар шаардлага тавьдаггүй, аж ахуйн нэгжүүд ч хууль, стандартаа мөрдөхийг чухалчилдаггүй. Манай худалдаа, үйлчилгээний байгууллагууд чухам юу худалдсан нь тодорхойгүй, бараа, бүтээгдэхүүн гэсэн ерөнхий “шошготой”, буруу зөрүү, дутуу бичигдсэн, эсвэл өөр нэгний баримтыг өгөх нь бий. Энэ нь аж ахуйн нэгж, хэрэглэгчийн дундах маргааны үндэс болдог байна. Баримтаа нягтлаж шалгах бас чухал байх нь ээ. НӨАТ-ын баримт тойрсон чирэгдэл энэ мэт үргэлжилсээр... 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

BUUCHIIN UDAM gdg 2mikrt bdg jims nogoonii delguur nogoonii barimt ogohgui gj bn lee.tegvel nogoogoo zarahaa bolichih heregtei shdee

eej

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%