"Хайхрамжгүйн төлөөс нь хүүхэд болох учиргүй" Зогс энд хүүхэд явж байна...

Урин дулааны цагт гэр бүлээрээ амарч зугаалахдаа сонор сэрэмжээ алдан, үр хүүхдээ гэмтээж, улмаар зогссон газраа орхиод явах зэрэг санамсаргүй ослууд цөөнгүй гарчээ. Улсын их баярын наадмын тав хоногт зөвхөн  зам, тээврийн ослоор 23 хүн нас барсны гурав нь хүүхэд.. Амарч, зугаалах гэсэн биш, уй гашууд автаж байгаа нь харамсалтай ч, үүнд монголчуудын хэнэггүй зан, хайхрамжгүй байдал нөлөөлдөг.

Үр хүүхдээ дагуулж яваа хэрнээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо муудалцан, зодолдох нь энүүхэнд.Дэргэдээ хүүхдээ дагуулаад архидан согтуурч хамгаалалтгүй машинд авч явах элдэв хүнс хэрэглүүлж өвтгөх зэрэг эцэг эхээс шалтгаалах асуудлаас болж учраа мэдэхгүй нялх үрс хохирсоор байна.  Томчуудын дуртай өөх, халуун ногоо ихтэй хоолноос багачууд хордлого авах, гэдэс нь хямрах тохиолдол энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад өндөр хувийг эзэлжээ.

Цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага гээд харьяа газрын мэргэжилтнүүд хэвлэл мэдээллээр анхааруулга, сэрэмжлүүлэг байнга өгдөг ч иргэд чихнийхээ хажуугаар өнгөрөөж, үл тоосноос болж золгүй явдал гардаг гэхэд хилсдэхгүй болов уу?  “Хурд бүү хэтрүүл” гэсээр атал орон нутгийн замд хурд хэтрүүлсэн хэвээр ... Гол, усны эрэг орчим бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхааруулсаар атал осол эндэгдэл гарсаар байна. Аялж зугаалахдаа өөрийн ая тухыг чухалчилдаг шигээ алаг үрсийнхээ амар тайван, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам, тээврийн осолд 819 хүүхэд өртөж, 49 нь амиа алджээ. Энэ оны эхний зургаан сард эл ослын улмаас 34 хүүхэд нас барсан байна. Тэдний 14 нь эцэг, эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй үйлдлийн улмаас гэрийнхээ хашаанд байхдаа машинд мөргүүлж, дайруулж хорвоогоос явжээ. Тэд найман сартайгаас найм хүртэлх настай байжээ. Энэ онд Эрдэнэт хотод мөн адил өндөр давхраас унаж амь насаа алдсан болон усанд живж өнгөрсөн бяцхан үрсүүд бидний болгоомжгүй байдлаас үүдэн алтан амиа алдсан.

Бидний олонх нь хүүхдээ уйлуулахаас айж, буруу эрхлүүлдэг нь эрсдэл рүү хөтөлж буйг үгүйсгэх аргагүй. Чанар, аюулгүй байдалд нь анхаарахгүйгээр хүссэн бүхнийг нь авч өгдөг талтай. Ялангуяа чанарын баталгаагүй хийлдэг завь, гудас, ширдгээр тоглож буй хүүхдүүд усанд живж эндэх явдал гарсаар байна.

Тиймээс хөдөө хээр бага насны хүүхдээ авч яваа эцэг эхчүүд маш анхааралтай аялахыг анхааруулж байна. Ирэх 8-р дугаард сард усархаг бороо үргэлжилэн орох учир хүүхдээ болзошгүй аюулаас сэргийлэх нь та бидний анхаарал сэрэмжтэй шууд холбоотой. Зам хөндлөн гарч яваа хүүхдийн өмнө та хурдаа тохируулж явахаа мөн мартуузай. Зогс энд хүүхэд явж байна...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%