Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг наймдугаар сарын 3-наас цахимаар бүртгэхээр болжээ

 Энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар болжээ.

2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангуудыг сургуульд элсүүлнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн байна. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлэх юм.

Уг цахим бүртгэл 8 дугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар буюу сургууль дээр нь очиж бүртгүүлэх аж.

Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлнэ.

Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр энэ жил 39,439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. Харин Орхон аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 2000 орчим хүүхэд суралцах төлөвтэй байгаа юм.Орхон аймгийн хувьд бүртгэл хэзээ хийгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.