Зөвлөмж

Манай орны нутгаар 8 дугаар сарын дундаас эхлэн цочир хүйтрэл тохиолддог.

  • Далайн түвшнээс 2,000м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт 8 дугаар сарын 20-30-ны хооронд
  • 1,000м – ээс дээших нутагт 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд
  • Орхон - Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 9 дүгээр 1-10-ны хооронд цочир хүйтрэл эхэлдэг.

Иймээс 8 дугаар сарын сүүлийн хагаст газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл тохиолдож болзошгүйг нийт малчид, ард иргэдэд анхаарууллаа.

2020 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Баруун аймгуудын нутгаар:

Алтайн өвөр говь орчмоор ОЖД-аас 1.5-2 градусаар дулаан байна. Хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Ховдын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Харин нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23-26 градуст хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар:

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 2-5 градусаар сэрүүснэ.

Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10-12 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар:

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-5 градусаар сэрүүснэ.

Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28 – 32 градус хүрч хална.

Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 1.5-2 градус дулаан. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага,  бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-5 градусаар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30-35 градус хүрч хална.

Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ