Нийгэмд бурууг чихээд авилга өгөөд, арын хаалгаар аргацаах уу? аль эсвэл...

 Ар өврийн хаалга, гар “хүндрүүлэх” хэдэн төгрөггүй бол ажил бүтэхгүй амжилт ирэхгүй гэж үү? Ажлаа амжуулж хэргээ бүтээхийн  тулд танил талаа ашиглана, цаашлаад авлига атгуулахад хүрнэ Нийгмийн нэгэн салбар руу өнгийе. Эмчлүүлэхээр эмнэлэгт хандах шаардлагатай боллоо гэхэд хамгийн түрүүнд таньдаг эмч байдаг бил үү гэж боддог болсон. Таньдаг эмч байхгүй бол хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй. Жирийн ажилчин, албан хаагч эрүүл мэндийн даатгалаа ашиглан улсын статустай эмнэлгээр явъя гэвэл танил талгүй бол олигтой үйлчилгээ авах боломж бараг үгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Бид эмнэлэгт үзүүлэхийн тулд таньдаг эмчийнхээ тусламжийг авч байж хүний зэрэгтэй үйлчилгээ авна. Эсвэл цаг зайны боломж гарахыг хүлээж, чанартай эмчилгээ авахын тулд сувилагчаас эхлээд эмчийнх нь гарыг хүндрүүлнэ. Ингэхгүй бол тантай хүний зэрэгтэй харилцахгүй. Үзлэг оношилгоог нь хагас дутуу хийж, хэрэв хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол бидний хэлдэгээр халтуурдаад  өнгөрнө. Өнөөгийн нийгэмд бугшсан буруу үзэгдлийн мөнөөсөө мөн.

Мөнгөгүй бол хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх боломж хомс. Олон сая төгрөгийн өндөр төлбөртэй хувийн сургуульд оруулж чадахгүй бол улсын мэдлийнхэд хандахаас өөр сонголтгүй. Төрийн өмчийн сайн сургуульд оруулахын тулд бас л хэн нэгнийг гуйж аль эсвэл гар цайлгана. Сургуулийн захирлын гарыг хүндрүүлэх шаардлага гаргана. Хэн нэгэн танилаар нь дамжуулж гуйлгана. Хамран суралцах тойргийнх нь байсан хүүхдээ сургуульд хялбархан оруулж дөнгөхгүй. Сургуульд нь ямар нэгэн байдлаар мөнгөн болон эд материалын хандив өгч байж оруулна. Эрдмийн өргөөний босго анх алхаж байгаа хүүхдийн эцэг, эхээс ямар нэг байдлаар “татвар” авахгүй оруулах сургууль бараг үгүй. Эсүүл сандал хивс зурагт авах зэргээр аргацаана.

Хүүхдээ цэцэрлэгт оруулах бол сургуулийн адил хүнд. Сугалаа сугална хар үүрээр очиж оочерлоно. Ингээд танил талаа ашиглах, гар хүндрүүлэх хэрэг гарчихдаг. Танил талгүй, атгуулах мөнгөгүй бол нийгмийн үйлчилгээ авна гэдэг хүнд даваа  Нийгэм нь иргэдээ авлигач, арын хаалгач болохыг ийнхүү шаардаж байна. “Нийгэм ийм юм чинь” гээд авлига өгөөд, арын хаалгаар “ороод” яваад байх уу. Нийгмээ өөрчилж, шударга, эрх тэгш, дарга, цэрэг, ядуу, баян гэж ялгаварлуулахгүйгээр амьдрах уу.

Албан тушаалтнуудын дунд “гарын үсгийн наймаа” гэсэн адгийн хандлага газар авсан. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтан гарын үсгээ үнэлдэг болсныг олон удаа сонслоо. Тусгай зөвшөөрөл авч чадахгүй бол бизнес, ажил, үйлчилгээ явуулах эрхгүй. Иймээс гарыг нь хүндрүүлэн байж гарын үсэг зуруулж, мөнөөх зөвшөөрлөө авна. Гарыг нь хүндрүүлэхгүй бол ажил нь гацдаг олон жишээ төрийн байгууллагуудад бий.

Хууль бус үйлдэлтэй тэмцэх үүрэгтэй хяналтын байгууллагын ажилтнууд ч авлига аваад амаа жимийнэ. Өгөхгүй бол айлгаж сүрдүүлж, нэхэж авна.Энэ бол бүгд бараг хүлээн зөвшөөрчихсөн зуршил болчихлоо.Орон нутагт ялгаатай нэг зүйл бий.Бие биенийгээ таньдаг мэддэг сайн ярьвал хамаатан болчих гээд байдаг хандлага шудрага ёс ярих нэгнийгээ нухшин дарчихдаг. Хурган дарга нар нь эрх мэдэлтэй ямба ихтэй ч гэдэг яаг хачир дээрээ тэднээс илүү мэргэжилтэнгүүд нь тухайн местэн дээрээ "ДААМ" гарчихсан байх нь энүүхэнд. Бичиг цаас шидэлцээд тэр ч гарын үсэг энэ ч дамжлага гэж хашраах тактик хэрэглэдэг хэлтсийн мэргэжилтэнгүүдийн арга нарийсаад хууль ярьж хуурдаг болсон нь авилга өгч аргадахаас аргагүй байдалд оруулдаг гэнэ.Тиймээс л залуучууд бэлэн мөнгө эрх мэдэл оршдог учраас бага цалинтай ачаалал өндөртэй ТӨРД шургалахыг хүсдэг аж.Удахгүй хичээл сургууль эхлэх үед сайн багш сайн сургууль цэцэрлэг хайсан эцэг эхчүүд өнөөх авилга танил талаа бараадаж асуудлыг зохицуулахаар явах бизээ.Хандлага өөрчлөгдөж хариуцлага нэмэгдэж байж бид авилгатай нийгмээс ангижрах болов уу? аль эсвэл "НИИГЭМД"бурууг өгөөд цааш алхах уу?

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.