Эрдэнэт үйлдвэр, шинэ Даян мэргэнээ хоер өрөө байраар урамшууллаа

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тушаал гаргаж, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлэн, Монгол Улсын Даян мэргэн цол хүртсэн Хангарьд спорт клубын тамирчин Д.Дэмбэрэлсайханыг хоёр өрөө орон сууцаар шагнаж, урамшууллаа. Байрны түлхүүр, батламжийг өнөөдөр тус үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа болон албаны бусад хүмүүс баяр хүргэж, гардуулав.

     Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан нь Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт  тоног төхөөрөмжийн засварчнаар ажилладаг бөгөөд 2008 онд тус үйлдвэрт ажилд орж байв. Харин 2011 онд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний сурын спортыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн дугуйлангийн анхны 15 суралцагчийн нэг болон элсэж байжээ. Тэр цаг үеэс тасралтгүй хичээллэсээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн бол энэ жилийн баяр наадмын Үндэсний сурын харваанд хоёр дахь удаагаа түрүүлэн Даян мэргэн боллоо.

М.Балжинням

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.