2020-2021 оны хичээлийн жилийг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэрийн талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

- 2020-2021 оны хичээлийн жилд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад бие бялдарын онцлогийг анхаарсан.

0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Биеийн дархлаа сул байдаг хоёр настнууд өвчлөмтгий байдаг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг.

Мөн боловсролын талаас аваад үзвэл хоёр настай хүүхдүүдэд эрүүл ахуйн анхан шатны дадал олгох зорилготой. Энэ утгаараа гэр бүл, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр теле хичээлээр дадал олгох боломжтой гэж үзсэн.

- Анги дүүргэлт 20 хүүхдээс хэтрэхгүй байхаар зохицуулна гэлээ. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо буурах уу?

- Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийн тооноос харахад 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа учраас цаашдаа хэрхэн олон хүүхдийг хамруулах вэ гээд боломжоо хараад шийдвэрлээд явна.

Жилд дунджаар 48,000 хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ жил хоёр настнуудыг хамруулахгүй нөхцөлд 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ.

Цэцэрлэгийн бүртгэл өмнөх жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно.

- Хоёр настнууд хувийн цэцэрлэгт хамрагдаж болох уу?

- Хоёр настай хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас цэцэрлэгт хамруулахгүй байх бодлого барьж байгаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ