Танилц: Захирамжаар караоке, бар, РС, тоглоомын үйл ажиллагааг 8-р сарын 31 ныг дуустал дахин зогсоож хугацааг сунгав

Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хөл хориог 8-р сарын 31 хүртэл сунгах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.

Иймд Засаг даргын орлогч А.Түвшинжаргал 7-р сарын 31-нд дугаар А/471  захирамж гаргаж аймгийн хэмжээнд  цэцэрлэг, сургууль, МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа. Мөн өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагууд шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Захирамжаар мөн  караоке, бар, РС, тоглоомын үйл ажиллагааг 8-р сарын 31 ныг дуустал дахин зогсоож хугацааг сунгав

Мөн хотын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг оройн 18 цагаас дараа өдрийн 8 цаг хүртэл хориглосон болон караоке, бар, PC тоглоомын үйл ажиллагааг 7-р сарын 31 хүртэл түр зогсоох шийдвэрийг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.