Танилц: Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 17 ны өдрөөс уламжлалт аргаар бүртгэнэ

Бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах бөгөөд хоёр настнуудыг элсүүлэхгүй. Харин цэцэрлэгт шинээр элсэн орж байгаа 3-5 насныхныг наймдугаар сарын 17-ний өдрөөс бүртгэх бол өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн баталгаажуулах бүртгэлийг улсын хэмжээнд  наймдугаар сарын 24-28-нд зохион байгуулахаар тогтжээ.

Элсэлт болон баталгаажуулах бүртгэлийг хамран сургах тойргийн дагуу харьяалагдах цэцэрлэг дээр нь ажлын цагаар зохион байгуулах юм байна.

Хоёр настангуудыг бүртгэхгүй байгаатай холбогдуулан тухайн цэцэрлэгийн удирдлага анги танхим, багш нарын хүчин чадлын тооцоог гаргаж хяналтын тоог  энэ сарын 17-нд бэлэн болгох аж. Тус тооноос хамааран таван настнуудыг бүртгэнэ. Таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Гурваас дөрвөн настай хүүхдүүдийн 60 хувийг хамруулна. Нэг ангид 20 хүүхэд хичээллэх юм. Харин өдөр өнжүүлэх төвүүд хичээллэхгүй гэв. Орхон аймагт энэ жил СӨБ буюу цэцэрлэгт хамрагдах 9700 гаруй хүүхэд байгаа аж. Үүнээс 2000 гаруй хүүхэд нь 2 настангууд тэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдахгүй. Орхон аймагт цэцэрлэгийн хүүхдүүдийг мөн уламжлалт аргаар бүртгэх бөгөөд бүртгэлийг 8-р сарын 17 ны өдрөөс хойш эхлүүлэхээр зохион байгуулалтыг хийж эхэлсэн гэв.Яамнаас чиглэл ирсэн тохиолдолд дотоод зохион байгуулалт бусад ажлыг чиглэл гарна гэж тайлбарлалаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.