УБ-Дархан чиглэлийн 204 км авто замын 90.58 км-ийг нь энэ онд дуусгах боломжгүй болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил одоо хүртэл дуусаагүй, удаашралтай байгаад ЗТХЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулга тавьсны дагуу ЗТХ-ийн сайд Л.Халтар хариу ирүүлжээ.

Асуулгын хариуг товчлон хүргэж байна.



Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 2019 оны 3-5 дугаар саруудад зохион байгуулснаар дараах гэрээг байгуулжээ.

Хүснэгт 1. Сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан таван багц гэрээ.

Багцын

дугаар

Авто замын чиглэл. урт

Гүйцэтгэгч байгууллага

Г эрээний үнийн дүн /ам.доллар/

Гэрээ

байгуулсан

огноо

Багц 1-1

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам

БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж

13,064,749.90

2019.06.12

Багц 1-2

Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто эам

БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп

13,777,743.90

2019.06.14

Багц 1 -3

Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам

БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп

14,491,347.09

2019.06 14

Багц 1-4

Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам

БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг грүпп

11,710,750.58

2019.06.14

Багц 1-5

Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

БНХАУ-ын Чайна Жео- Инженеринг Корпораци

9,834,336.56

2019.06.12

Нийт дүн

62,878,928.03

 

Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар заасан ба 2019 оны 06 дугаар сарын 21-нд зам барилгын ажил эхэлж, жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв. Энэ дагуу 2019 онд нийт зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч нийт ажлын 25.1 хувийг гүйцэтгэжээ. Энэ үеийн гүйцэтгэл

  • Багц 1 хэсэг - 45.74%
  • Багц 2 хэсэг 9.49%
  • Багц 3 хэсэг 39.27%
  • Багц 4 хэсэг 5.30%
  • Багц 5 хэсэг 24.60%-ын ажлыг тус тус гүйцэтгэсэн.

Замын ажлыг 2019 оны 06 сарын 27-ноос 11-р сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхэд 5 үндсэн гүйцэтгэгч, дотоодын 24 туслан гүйцэтгэгчийн 1,144 (гадаад-238, дотоод-906) хүн 627 машин, техник, тоног төхөөрөмжтэйгөөр ажилласан.

Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорсонд цаг агаарын хүндрэл болон бусад хүчин зүйлүүд байсан ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулаптын хангалтгүй байдал нөлөөлсөн гэжээ. Тодруулбал, барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй Багц 2 болон Багц 4 хэсгийн гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг группт удаа дараа ажлыг эрчимжүүлэхтэй холбогдох зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгч ажилласан боловч үр дүн гараагүй.

Иймд тус компанитай хариуцлага тооцох, гэрээг цуцлах санал, хүсэлтийг холбогдох журмын дагуу төслийг санхүүжүүлэгч АХБ-нд удаа дараа тавьсан. АХБ-аас зам барилгын ажлын гэрээг цуцлахад гарч болзошгүй эрсдэл /гэрээ цуцлах тохиолдолд дахин тендер зарлаж хугацаа алдах, гэрээний үнэ өсөх, гүйцэтгэгч байгууллагаас гомдол гарах тохиолдолд олон улсын арбитраар шийдвэрлэгдэх ба хэрэг шийдвэрлэгдэх хүртэл тендер зарлах боломжгүй болох гэх мэт/ байгааг зөвлөж анхааруулсан байна. 

113.53 км авто замын хөдөлгөөнийг арванхоёрдугаар сард нээхээр төлөвлөсөн

2020 оны тухайд коронавирусийн халдвар гарсан ч зам барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлэх хүрээнд нэн тэргүүн ээлжинд шаардлагатай инженер, техникийн 105 гадаад ажиллах хүчийг тусгай горимоор авчирч, ажлыг эхлүүлэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т тавьж холбогдох шийдвэрийг гаргуулснаар гуравдугаар сард Монгол Улсад ирүүлэх бэлтгэл хангасан байсан ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хойшилсон. Тиймээс 3 дугаар сарын 15-ны өдрөөс дотоодын туслан гүйцэтгэгч болон үндсэн гүйцэтгэгчийн монгол ажилчдын хүчээр замын ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн байна.

Багц 1, 3, 5 дугаар хэсгүүдэд түр замын ажлын засварыг гуравдугаар сарын 15-нд, үндсэн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-нд эхлүүлэв. 

Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%