Алтанбулаг боомтоор 360 иргэн маргааш орж ирнэ

Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй хяналт шалгалтын ажлын талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллээ.

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагаас COVID-19 халдвараас сэргийлэхээр хоёр үндсэн чиглэлд ажиллаж байгаа. Эхнийх нь хилийн мэргэжлийн хяналтын алба бол нөгөө нь дотоод хяналт, шалгалт юм.

Наймдугаар сард тусгаарлан ажиглах байруудтай холбоотой дөрвөн гомдол ирсэн тул хяналт, шалгалтын ажлыг явууллаа. Тусгаарлах байрны хүрэлцээ муу байгаа учраас торгож шийтгэхээсээ илүүтэй гарсан зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ удаа дараа зөрчил гарсан бол цаашид иргэдийг тухайн байранд тусгаарлахгүй байх, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна.

Ерөнхийдөө гомдлууд хоолны чанар, эрүүл ахуйн талаар болон тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл/агааржуулалт, цэвэрлэгээ, үнэр гэх мэт/-тэй холбоотой байсан.

Нэг тусгаарлах байранд дунджаар 200 орчим хүнийг тусгаарладаг бөгөөд тэдэн дундаас 2-3 гомдол ирдэг. Тусгаарлах байранд онцгой дэглэм мөрдөгдөж байгаа учраас байцаагч нар шууд гүйж орж, гараад байж болохгүй. Гэхдээ сүүлд гарсан гомдлуудын хүрээнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгийн алба хаагчид хамгаалалтын хувцас өмсөөд орж, хяналт, шалгалт хийсэн. Зөрчлийг тухай бүрдээ арилгаад явж байгаа.

Өнөөдрийн байдлаар 51 нислэгээр 10,104, авто замаар 16,117 иргэнийг татан авахад хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд хяналт тавин, эрэмбэлэн ялгах ажиллагааг зохион байгуулж байна.

НМХГ-ын Экспорт, импорт хорио цээрийн хяналтын улсын байцаагч нар маш их ачаалалтай ажиллаж, ачааны машинуудад шөнө өдөргүй хяналтаа тавиад явж байгаа.

Маргааш Алтанбулаг боомтоор 360 иргэн орж ирнэ. Зохион байгуулалтын ажил дээр мэргэжлийн хяналтын байцаагчид нэмэлтээр ажиллана" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.