Орхон аймаг: Хятад улсын 70 иргэн ОХУ-ын 40 иргэн АНУ-ын нэг иргэн тусгаарлалтанд байна

 "Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй, дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тухай ЭМЯ-наас өгсөн мэдээлэлд танилцуулсан.

Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна.

Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд иргэдийг татан авах арга хэмжээ зохион байгуулагдсан. Тэдгээр иргэдээс Орхон аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй,Дархан хотод тусгаарлагдаж байсан  65 настай эмэгтэй мөн  ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.Орхон аймагт өнөөдрийн байдлаар 147 иргэн тусгаарлалтанд байгаагаас 70 гаруй иргэн нь Хятад улсын иргэд 40 гаруй ОХУ-аас ирсэн иргэд АНУ-аас ирсэн нэг иргэн  байна. Хятад улсын иргэдийн хувьд  Орхон аймагт хийгдэж буй ДЦС-ын өргөтгөлийн ажилд ажиллахаар ирсэн гэрээт ажилчид бол ОХУ-аас ирсэн иргэдийн хувьд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг ажилтангууд юм байна.

Эрсдэлтэй улс орнуудаас ирсэн гадны иргэдийг тусгаарлах үйл ажиллагааг аймгийн ЭМГ, МХГ, Онцгой комиссын баг бүрэлдэхүүн өндөр хяналтанд дор ажиглаж байгаа гэв.Тусгаарлах хугацаанд тэднээс 2 удаагийн давтан шинжилгээ авах юм байна. Тусгаарлалтыг Эмнэлэг сувилалын цогцолбор болон буудлуудад  ажиглалтанд аваад байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.