“Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шагнал гардууллаа

Өнөөдөр “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Засгийн газрын болон Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хариуцлагатай үйлсэд хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэндээ Эрүүл мэндийн ажилтны өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээн Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва мэндчилгээ дэвшүүлэн шагнал гардуулах арга хэмжээг нээж үг хэллээ. Мөн Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж үг хэллээ.

Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр БОЭТ-ын Амбулаторын тасгийн эрхлэгч Л.Тунгалагтамир, Халдвар судлаач эмч Б.Цэндбаяр нарын 17 иргэн, “Жуух бичиг”-ээр БОЭТ-ын Төрөх тасгийн их эмч Л.Базарханд, нярайн тасгийн эрхлэгч Ч.Болор нарын 12 иргэн, аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медиалаар БОЭТ-ын Төрөх тасгийн Их эмч Б.Барьчидсүрэн, Тайхар эмнэлэгийн зүрх судасны эмч Н.Цэцгээ, БОЭТ-ын боолтны сувилагч Т.Мандах нарын 5 иргэн, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг” болон Засаг даргын “Жуух бичиг”-ээр БОЭТ-ын Амбулаторын тасгийн сувилагч М.Мөнхзаяа нарын эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид Засгийн газрын болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдаж шагналаа гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.