Орхон аймаг: Нэгдүгээр ангид элсэх цахим бүртгэл эхэлж хоёр өдрийн дотор 662 хүүхэд бүртгүүлжээ

Орхон аймагт 2020-2021 оны хичээлийн жилд 2467 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ.Цахим бүртгэлийн 2 дахь өдрийн байдлаар 662 иргэн бүртгэлийн системд хандаж бүртгэл үүсгэсэн.

Үүний 463 нь эцэг эхчүүд цахимаар  www.parent.edu.mn web хуудас болон гар утасны аппликэйшн ашиглаж бүртгүүлсэн байна.Сургуульд орох буюу  суралцах хүсэлтээ батлуулсан 457  сурагч албан ёсоор бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар хянагдаж байгаа 171, цуцлагдсан 34 хүүхэд байгааг Аймгийн БСУГ-аас мэдээллээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл мөн явагдаж эхэлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.