Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Орхон аймаг, Эрдэнэт хотдоо ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллах хугацаандаа бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай танилцлаа.Мөн энэ үер цэргийн сургуулиулалт хийгдэж буй Зэвсэгт хүчний 186-р ангид зочиллоо.

  Энэ онд ашиглалтанд орж буй 1-р сургуулийн 928 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилга,  "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцлаа.

 Энэ үеэр 1-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил нь нэмэлт ажлын санхүүжилт хэрэгтэй болоод буйг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулав. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгах шийдэлд хүрсэн юм. Тэрээр дэд бүтцэд Эрдэнэт үйлдвэрээс 12.5 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлсэн орон сууцны 1А хорооллын ажлын явцтай танилцаж нөхцөл байдлын талаар тодрууллаа.Мөн  Баянбулаг багт баригдаж буй цэцэрлэг, зэрэг томоохон  бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.