"Гурван замын пост" буюу төлбөр авах цэгийг ирэх онд "Жаргалант" сум руу нүүлгэн шилжүүлнэ

Орхон аймгийн иргэд сум хооронд зорчихдоо замын хураамж 1000 төгрөг тогтмол  төлдөг. Өөрөөр хэлбэл Баян-Өндөр суманд амьдардаг, Жаргалант суманд ажилтай сургуулийн багш ирж очихдоо өдөр бүр 1000 төгрөг төлдөг гэсэн үг. Энэхүү байдлыг болиулахаар хандсан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Орон тооны гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан тухай мэдээллэсэн юм.

Уг асуудлыг хөндөн аймаг орон нутгийн зүгээс 2013 оноос эхлэн нүүлгэн шилжүүлэх тухай асуудал яригдаж удаа дараа хүсэлт хүргүүлсэн  ч дорвитой шийдэлд хүрээгүй байна. Өнгөрсөн 2019 онд хүргүүлсэн албан тоот хүсэлтэнд ЗТХЯ-аас орон нутгийн төсөвт нүүлгэн шилжүүлэх төсвийг суулгаж өгснөөр Жаргалант сум руу  шилжүүлэх боломжтой гэсэн хариулт өгсөн байна. Ирэх 2021 оны төсөвт нүүлгэн шилжүүлэх төсвийг Орон нутгийн зүгээс төсөвтөө суулгаж өгсөн тохиолдолд нүүлгэн шилжүүлэх асуудал шийдэгдэх юм байна. Жаргалант сум руу  зөвхөн нүүлгэн шилжүүлэхэд зарцуулагдах зардал 165 сая төгрөг харин  стандартанд нийцсэн шинэ цэг байгуулахад 700 сая төгрөг шаардлагатай гэв. Хэрвээ нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн тохиолдолд  төлбөр авах цэгийг Жаргалант сумын зүүн хэсэгт байршуулах юм байна. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.