"Зэс эрдэнийн хувь" компани 10 жилийн хугацаа өнгөрөхөд үйлдвэрийн нэг ч тоосго өрөгдсөнгүй

Эрдэнэт үйлдвэрийн блансын бус хүдрийг ашиглах зорилгоор 2010 онд Д.Алтанхуяг гэгч эрхэм  “Зэс эрдэнийн хувь” гэдэг компанийг байгуулсан байдаг. Гэвч бүтэн 10 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадаагүй.Түүнийг байгуулсан цагаасаа мөнгө идсэн уусан сүүлдээ хэдэн тэрбумаар зарсан үрсэн тухай асуудал ч үргэлж яригддаг ч түүнийг өнөөдрийг хүртэл шүүж шударга үнэнийг ил болгоогүй тухай ярилцдаг.

“Зэс эрдэнийн хувь” компани анх байгуулагдсан цагаасаа эхлэн Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг 24500 иргэний 600 гаруй сая төгрөгийг хувьцаа нэрээр  төвлөрүүлсэн  байдаг. Тиймээс их хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахын тулд манай холбоо сүүлийн гурван жилийн хугацаанд ажиллаж байна.

“Зэс эрдэнийн хувь” компани 2015 оны аравдугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт үйлдвэртэй зэсийн овоолгыг гурван жилийн турш ашиглах гэрээг үзэглэсэн байдаг. Гэвч тэр гэрээний хугацаа дуусчихсан.Эрдэнэт үйлдвэрээс ч тус гэрээгээ цуцалсан.

Гэтэл “Зэс эрдэнийн хувь” компанийн шүүхэд гомдол гарган тэмцээд анхан шатны шүүх дээр заргаа авч чадсан байна. Орхон аймаг дахь давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд “Зэс эрдэнийн хувь” компанийн талд хэргийг шийдвэрлэсэн гэв.УИХ-ын сонгууль дөхөхтэй зэрэгцэн мөнхийн сэдэв болж гарч ирдэг Зэс эрдэнийн хувь ХХК-нийг тойрсон асуудлаар олон талын асуултууд гарч ирдэг. 

“Зэс Эрдэнийн хувь” ХХК-ний ашиглахаар тогтоод буй  “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг хаягдал гэж ойлгодог, овоолгоос зэс гарах боломжтой юм уу гэх асуултанд...

Зэс Эрдэнийн Хувь ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар өнгөрсөн 2019 онд ийм хариулт өгч байв.

Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэр нь флотацын технологиор боловсруулах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд исэлдээгүй үндсэн хүдэр ашигладаг. Иймд исэлдлийн зэрэг өндөртэй буюу исэлдлийн зэрэг 10%-иас их хүдрийг боловсруулахад технологийн горим тохирдоггүй тул овоолго үүсгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ойролцоогоор  182 сая тонн исэлдлийн зэрэг өндөртэй хүдрийн 12 ширхэг овоолго үүсгэсэн байдаг. Дээрх хүдрээс 480,000 тонн зэс, 16,500 тонн молибден үйлдвэрлэх боломжтой. Энэхүү овоолгуудаас SX/EW  буюу УРВУУ ХАНДЛАЛТ ЭЛЕКТРОЛИЗИЙН аргаар КАТОД-ын зэс үйлдвэрлэх төслийг Эрдмин болон Ачит Ихт компаниуд хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна. Жилд дунджаар 15,000 орчим тонн цэвэр зэс үйлдвэрлэн экспортолж байгаа талаарх хариултыг өгсөн байдаг. 

Зэс Эрдэнийн Хувь” компани ашиглах овоолготой гэрээтэй юу гэдэг асуулт...

-Зэс Эрдэнийн Хувь компани нь 2013 оны 05 дугаар сарын 02 –ы өдөр Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Эрдэнэт үйлдвэртэй “Хамтран ажиллах ” гэрээ байгуулж тус гэрээгээр исэлдсэн хүдэр бүхий 8а,12 дугаар овоолгуудыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх зорилгоор туршилт судалгааны ажил явуулах, үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашгийг тогтоох ажлыг амжилттай гүйцэтгэж улмаар 2015 оны 10 сарын 30-ний өдөр талууд Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Зэс Эрдэнийн Хувь компани нь 20 жилийн хугацаанд буюу 2035 он хүртэлх хугацаатай 8а, 12 дугаар овоолгуудыг ашиглах боломжтой болсон гэв.

- 8а, 12 дугаар овоолгуудын хүдрийн нөөц хэд вэ?. Хэчнээн тонн зэс үйлдвэрлэх боломжтой вэ?. Үйлдвэрийн жилийн хүчин чадал.

- 8а, 12 дугаар овоолгууд нь нийт 38,2 сая тонн хүдрийн нөөцтэй, цэвэршүүлсэн металл авалтаар 178,515 тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой. Бид жилд 10,000 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа гэв.

Гэвч өнөөдрийн байдлаар үйлдвэр баригдаагүй.Гэрээ дууссан гэсэн мэдээллээс өөр зүйлгүй.Улстөрчдийн сонгуульдаа ашигладаг газар болгон хувиргаад байна. “

"Эрдэнэтийн залилуулж хохирсон иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Батбаяр

5 сарын өмнө хэвлэлийн хурал зарлан уг асуудлаар Монголын шүүх хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар мэдээллэсэн юм. 

“Зэс эрдэнийн хувь” компани 2015 оны аравдугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт үйлдвэртэй зэсийн овоолгыг гурван жилийн турш ашиглах гэрээг үзэглэсэн байдаг. Гэвч тэр гэрээний хугацаа дуусчихсан. Эрдэнэт үйлдвэрээс ч тус гэрээгээ цуцалсан.

Гэтэл “Зэс эрдэнийн хувь” компанийн шүүхэд гомдол гарган тэмцээд анхан шатны шүүх дээр заргаа авч чадсан байна. Орхон аймаг дахь давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд “Зэс эрдэнийн хувь” компанийн талд хэргийг шийдвэрлэсэн байх юм. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага доод шатандаа орж ялзарсныг энэ явдал харууллаа. Монголын шүүх байгууллага хуулийн мафи болчихсон юм байна. Эрдэнэтчүүдийг залилж хохироосон Д.Алтанхуяг гэдэг хүнийг цагдаад өгөхөөр прокурорын шатанд хэргийг хааж, хэрэгсэхгүй болгоод байх юм.

Шүүхийн шийдвэр дандаа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талд гарч байна. Ерөнхийлөгчөө та энэ хэргийн анхааралдаа аваач хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Д.Алтанхуяг гэх тэр хүн би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуурай дүү гэж худал ярьж явж байгаа. Ийм зүйл байж болохгүй ээ.

Орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ өдрүүдэд Эрдэнэтэд өнөөх л Зэс эрдэний хувийг тойрсон асуудлууд яригдсаар байна. Хэзээ үйлдвэр баригдаж хэзээ хувьцаа эзэмшиж байгаа Эрдэнэт хотын иргэд ашгаа хүртэх эсэх нь улам бүр бүдгэрсээр...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.