Мэндчилгээ

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид,

боловсролын байгууллагын ажилтан ажиллагсад аа!

Та бүхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Энэ хичээлийн жил нь дэлхий даяар COVID-19 вирус тархсан онцгой нөхцөлд эхэлж байна. Төр засгаас дээрх нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах, хүүхэд, залуучуудынхаа сурч боловсрох хэрэгцээг орхигдуулахгүй байх зорилгоор сайтар төлөвлөж боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг нээж байна.

2020-2021 оны хичээлийн жилд Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 24 сургуульд 22 мянга, 37 цэцэрлэгт 9700 орчим хүүхэд суралцана. Эдгээрээс 2300 гаруй нь нэгдүгээр ангид шинээр элсэж буй. Мөн боловсролын байгууллагуудад 1600 багш, ажилтан ажиллана.

2016-2020 онд Орхон аймаг, Эрдэнэт хотын боловсролын салбарт улс, орон нутгийн төсвөөс 43.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарт 19 барилга шинээр барих ажил эхэлж одоогоор 9 барилга нь ашиглалтад орлоо. Ингэснээр боловсролын чанар хүртээмжид бодитой ахиц гарсныг онцолмоор байна.

Цаашид ч УИХ, Засгийн газрын түвшинд боловсрол, технологид чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, боловсролын байгууллагын багш, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн үнэлэмжийг өндөрт гаргах талаар санал санаачилга гарган ажиллах болно.

Хүүхэд, багачууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

                                 УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН  Д.БАТЛУТ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
ТАНИЛЦ: Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
2
Танилц: Тавдугаар сарын цаг агаар ямар байх...
3
Н.Азхүү: Эрдэнэт хотын түүхэнд орон сууцанд их хэмжээний гал гарч байсан удаа байхгүй ээ...
4
Х.Нямбаатар: 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот болгоно
5
Г.Буянхүү: 2А хорооллын төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна
6
"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав
7
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
8
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
9
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
10
Номын өргөөг барьж байгуулахад 4.6 тэрбум төгрөг зарцуулсан
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%