"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК ажилтнуудынхаа хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэн өглөө

Өнөөдөр хүүхэд багачуудын дуу шуугиан, инээд хөөр цангинасан 9-р сарын 1-ний өдөр тохиож байна.

Жил бүрийн энэ өдөр Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ажилтнуудынхаа эрдмийн их өргөөнд элсэн орж буй 6 настай хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг нь бэлтгэн өгч, бяцхан сурагчдад эрдэм мэдлэг хүсдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жил цар тахлын нөлөөгөөр байгууллага, хувь хүмүүс бүр амаргүй хүндрэл бэрхшээлийг туулж байгаа билээ. Энэ цаг үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ажилтнуудынхаа нийт 1100 гаруй сурагч хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл  гардуулан өгч урам хайрласан байна. 

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн Тэргүүн дэд захирал О.Болор-Эрдэнэ: Бяцхан сурагчдаас маань Ирээдүйн Монголын уул уурхайн чадварлаг, мэргэшсэн инженерүүд, металлургчид олон төрөх болтугай гэсэн ерөөл тавин энэхүү үйл ажиллагаагаа уламжлалын дагуу зохион байгуулсаар байгааг дуулгахад таатай байна. Ирээдүй болсон хүүхэд багачууддаа шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе!

 

Бид Монгол улсад Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү төслийн удирдлагыг маань “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд 100% үндэсний компани болох “Кью Эс Си” ХХК 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өмнө хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.