“Монголын зэс” корпораци Эрдэнэтийн багачуудын эрдмийн баярыг хуваалцаж бэлэг гардууллаа

2020-2021 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. 

Энэ жил COVID-19 цар тахалтай холбоотойгоор сурагчдын хувьд онцгой хичээлийн жил эхэлж буй хэдий ч тэд баяр хөөртэйгээр сургууль руугаа тэмүүллээ.

Монголын ирээдүй хойч үе  боловсролтой шинэ үе байх ёстой.Тэр ч утгаараа  “Монголын зэс” корпораци эх орны маргааш болсон хүүхэд багачуудын сурч боловсрох хүсэл тэмүүлэлд урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг уламжлалтай. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрдэнэт хотын багачуудад эрдмийн баярын үеэр нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос сургуулийн сурагчдад  хичээлийн хэрэгслээр бэлэг барьж, сурлагын өндөр амжилт хүслээ. Зургийн дэвтэр, өнгийн харандаа, усан будаг гээд сурагчийн ширээний “андууд” багтсан уут дүүрэн бэлэг болон анги хамт олноороо ижилсэн гоёх биеийн тамирын  хослол сурагчдын есдүгээр сарын 1-ний баяр дээр баяр нэмсэн юм. Хэрэгцээт хичээлийн зэвсгүүдээ бэлгэнд авсан багачууд бэлгээ задлан юу байгааг сонирхон үзэж, ангийн найзуудтайгаа  догдлон хүлээн авлаа.

“Монголын зэс” корпорацийн зүгээс  Эрдэнэтийн хүүхэд багачуудын Эрдмийн баярыг ийнхүү дөрөв дэхь жилдээ хуваалцаж байгаа бөгөөд  шинэ жилийн баяр, Сар шинийн баяр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг уламжлалт баяруудад тус ажлыг зохион байгуулдаг билээ.  "Монголын зэс" корпорацийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд гэхээсээ илүүтэй  Эрдэнэтийн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан бага ч гэсэн ажлыг зохион байгуулах хүсэлтэй явдгаа  тэд илэрхийлсэн юм. Эрдэнэт хотод өнгөрсөн 2018  онд 300 метр урттай, гэрэлт гудамжийг “Монголын Зэс” корпораци өөрийн хөрөнгөөр байгуулж ,Орхон аймгийн алслагдсан сумдуудын нийт 4500 гаруй хүүхдэд жил бүр шинэ жилийн баяраар бэлэг, мэндчилгээ хүргэж өгдөг билээ. Мөн саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж байшингийнх нь өргөтгөлийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцдог өмнөд Азийн тэмцээний зардлыг гаргаж дэмжсэн бөгөөд Эрдэнэтийн 300 гаруй хүүхдийг Байгаль далай дээр "Олон улсын зусланд амраасан" зэрэг хүүхэд багачуудад чиглэн хийсэн ажлууд тэдэнд цөөнгүй бий. Энэ жилийн тухайд  Улсын онцгой комиссын зөвлөмж болон хязгаарлагдмал дэглэмээс шалтгаалан алслагдсан багуудад байрлах сургуулиудад очих боломжгүй байгаа тул тусгайлсан нэг сургуулийг сонгон авч сурагчдад бэлэг гардууллаа.

Монголын ирээдүй болсон алдрай  бяцхан зургаан настангуудаа эх орны түүчээ болсон оюутан залуустаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

“Монгол зэс” корпораци​

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.