"Баянбулаг багийн хөгжил” ТББ эрүүл мэндийн салбарт арван тав дахь удаагаа хөрөнгө оруулалт хийлээ

Ашгийн бус, нийгэмд үйлчлэх зорилготой “Баянбулаг багийн хөгжил” ТББ Орхон аймгийн БОЭТ-д  дахин засвар шинэчлэлтийн ажил зохион байгууллаа.

"Баянбулаг багийн хөгжил" ТББ-аас  сайн үйлсийн аяны хүрээнд олон талд арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд тэд эрүүл мэнд боловсролын салбарт түлхүү анхаарч ажилладаг. Энэ удаад тэд БОЭТ-ын тасаг нэгжүүдэд хийж хэрэгжүүлсэн арван дахь удаагийн сайн үйлсийн аянаа энэ удаа инженер, техникийн тасгийг шинэчлэн засварлах томоохон ажил болгон сонгон авчээ. 

 БОЭТ-ын инженер, техникийн тасгийн тухайд  эмнэлэг байгуулагдсан цагаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 40 гаруй жилийн түүхэнд тус тасагт урсгал засвар үйлчилгээ огт хийгдэж байгаагүй учир тасгийн хамт олны зүгээс засвар шинэчлэлт хийх хүсэлтээ удаа дараа  байгууллагынхаа удирдлага болон үйлдвэрчний эвлэлийн хороондоо хандсаны үр дүнд  Р.Улаанхүү тэргүүнтэй “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын сайн үйлсийн аяны хүрээнд тус тасгийг иж бүрэн засварлаж ая тухтай орчинд ажиллах боломжоор ийнхүү хангаж өгчээ. Өмнө нь тус тасгийн тухайд орчны тав тух алдагдсан битүү өрөөнд байсныг өөрчлөн цэлгэр саруул тав тухтай орчныг тэд бүрдүүлж өгсөн байна. "Баянбулаг багийн хөгжил” ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аяны ажлыг  дэмжин Эрдэнэт хотноо үйл ажиллагаа явуулдаг  “Макс” барилгын материалын дэлгүүрын хамт олон хамтран ажиллажээ. Энэ үер тус ажлыг зохион байгуулахад хамтран нэгдэн оролцсон байгууллагууддаа "Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү баярласан талархсанаа илэрхийлсэн юм. 

 

  •  
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Байнга буян үйлддэг сэтгэл сайтай Улаанхүүдээ баяр хүргэж, амжилт хүсэн ерөөж байнаа.

Baila

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%