"Ардын намаас" Аймгийн ИТХ-д нэр дэвшигчид тодрох хурал эхэллээ

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг орон нутгийн түвшинд сонгож, иргэд биднийг төлөөлөх гишүүдийг бүрдүүлэх сонгууль болоход 45 хоногийн  хугацаа үлдээд байна.

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар  санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ. 

Ийнхүү СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллааг эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэр дэвшигчид ч мөн адил санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлэх ажиллааг эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгахаар сонгуулийн тухай хуульд заажээ.Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам эвсэлүүд нэр дэвшигчдээ тодруулах ажлыг эхлүүлээд байна.

Таны, миний амьдардаг  аймаг, сумын хороо дүүргийн  удирдлагуудыг сонгох сонгууль учраас УИХ-ынхнаас илүү өргөн цар хүрээтэй гэж ойлгож болно. Энэ утгаараа өргөн утга, агуулгатай, орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч оролцох нь иргэдийн өмнө  үүргээ ухамсарлах чухал сонголт юм. Эрх баригч намынхан ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд хэдийн бэлтгэлээ эхлүүлсэн. Тэд намын анхан, дунд шатны ажилтнуудаа эртнээс бэлдэж нэг ёсондоо үүрээ сайн зассан гэж хэлж болно.Орон нутгийн сонгуульд хэн хэн  нэр дэвших вэ? гэдэг асуултын хариу өнөөдөр тайлагдана. Ингэж хэлэхийн учир эх баригч намын тухайд 35 суудалд нэр дэвших намын гишүүдыг одоо хуралдаж буй хурлаараа дамжуулан тодруулах гэж байна. Хуралд нэр дэвших 35 мандатад эмэгтэйчүүдийн эзлэх хувь дор хаяж найман  эмэгтэй энэ эрхийг эдлэх хуулийн заалт бий. Өнгөрсөн дөрвөн жилд аймгийн удирдлагыг гартаа атгасан тэд ирэх дөрвөн жилд лааз өшиглөх үү, дахин засаглах уу гэдэг хүндхэн асуулттай тулгарч буй.Орхон аймгийн Ардын намын хороог энэ удаагийн орон нутгийн сонгуульд УИХ-ын гишүүн намын хорооны дарга Д.Батлут удирдах бөгөөд түүнийг баг хэдийн тодорчихсон гэх. Ямартай ч "Энх эрдэнэтийн хөгжил" ТББ-ын тэргүүн МАН-ын бага хурлын гишүүн Ц.Бат-энх удирдаж орохгүй нь тодорхой түүнийг аймгийн намын хорооны гишүүд  найр тавиад угтах нь юу л бол. Нэр дэвшигчдийн прогнозыг харвал одоогийн ИТХ-д төлөөлөгчөөр ажилласан тодорхой хувь харагдаж байгаа ч гаднаас хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд уул уурхайн салбарын шинэ төлөөлөлүүд орж ирсэн харагдана. Гэвч энэ удаагийн сонгуулиар намаа өнгөлөөд явчих нэр цэвэр туршлагатай эрхэмүүдэд  мандатын эрх өгөхгүй бол  Аймгийн АН-ын хороо дотоод эв нэгдлээ сайжруулж, өөр бусад намтай эвсэж, орон нутгийн сонгуульд ялалт байгуулахаар хүчээ нэгтгэж  байгааг мартаж болохгүй ээ.УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулсан Ардын намын нэр дэвшигчид хэн хэрхэн аль багт ямар тойрогт нэр дэвшихийг хэдхэн цагийн  дараа тодруулах гэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.